Асуулгын хуудас боловсруулахад анхаарах зарим асуудлууд

Main Article Content

Б. Нарантулга

Abstract




Нийгмийн үзэгдэл үйл явцын зүй тогтол, хувирал өөрчлөлт, хөгжил хөдөлгөөнийг танин мэдэх, тайлбарлах, хэмжих нэг арга бол нийгмийн судалгаа байдаг. Судалгааны мэдээллийг цуглуулахад хамгийн түгээмэл хэрэглэгддэг техник бол асуулгын хуудас юм.


Асуулгын хуудас нь харьцангуй хямд өртгөөр, хурдан хугацаанд, өргөн хүрээний мэдээллийг цуглуулах боломжтой, нөгөөтэйгүүр цуглуулсан мэдээллийг боловсруулахад хялбар байдаг нь энэ аргын давуу тал гэж үнэлдэг. Харин нэмэлт мэдээлэл цуглуулах боломжгүй, мөн хариулагчийн хандлагаас ихээхэн хамааралтай байдаг нь энэ аргын сул тал юм. Асуултыг агуулгаас нь хамааруулан төлөв байдлын болон хандлагын гэж ангилна.


Асуулгын хуудасны мөн чанар нь судалгааны зорилгод нийцсэн, үнэн зөв, бодитой мэдээллийг цуглуулахад оршино. Иймээс бид асуулгын хуудсыг боловсруулахдаа асуултуудын үг хэллэг, утга найруулгын талаар төдийгүй судалгааны бүрэн загварын талаар бодолцох ёстой.


Нэгэнт боловсруулагдсан асуулгын хуудсыг сайжруулахад хэрэглэгддэг арга техник нь туршилт байдаг. Туршилт нь асуултыг хэрхэн тавьбал хариулагчид илүү ойлгомжтой байхыг тодорхойлох; асуултуудад аль болох бүрэн хариулт авах боломжийг илрүүлэх; олон сонголттой асуултууды н хариултыг зөв байрлуулах; асуултуудыг логик дараалалд оруулах; асуулгыг бүрэн дуусгахад хэдий хугацаа шаардлагатайг тодорхойлох; ярилцлага авагч хэдэн насны, ямар хүйсийн хүн байвал илүү тохиромжтойг тогтоох зэрэг ач холбогдолтой.




Article Details

Section
Article
Author Biography

Б. Нарантулга

МУИС-ийн ЭЗС-ийн ХАССТ-ийн судлаач