Улаанбаатар хотод шилжин ирэсдийн ажил эрхлэлтэнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

Main Article Content

Б. Нарантулга

Abstract

Хот хoдooгийн хөгжлийн ялгаа, үүнээс улбаалан хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөн нэмэгдэж, хотжих хөдөлгөөн эрчимтэй явагдаж байгаа энэ үед шилжих хөдөлгөөнд оролцоход хүргэж байгаа хамгийн гол шалтгаан нь ажил эрхлэх, амьжиргаагаа дээшлүүлэх явдал болоод байна.
Ажил эрхлэлт нь хүн амын орлого, хэрэглээ, боловсрол, эрүүл мэндийн байдал, цаашлаад амьжиргааны түвшинд шууд нөлөө үзүүлдэг хүчин зүйл учраас шилжигсдийн хувьд ажил эрхлэлтийн байдал ямар байгаа нь нэлээд анхаарал татсан асуудал юм.
Судлаач энэхүү ажилдаа шилжих хөдөлгөөнд оролцогчдыг хүлээн авч буй хамгийн гол бүс болох Улаанбаатар хотод шилжин ирсэн хүн амын ажил эрхлэлтийн байдал ямар байна, ажил эрхлэлт
тэдний ахуй, амьдралд хэрхэн нөлөөлж байна гэсэн асуултанд хариулт өгөхийг зорьсон байна.
Түүнчлэн 2000 онд Монгол Улсын Засгийн Газрын хүсэлтээр НҮБХАСУлсын Хүн амын дотоод шилжих хөдөлгөөний микро түвшний судалгаа”-ны мэдээллийг ашиглан гүнзгийрүүлсэн шинжилгээ хийж, нийслэлд шилжин ирсэн хүн амын ажил эрхлэлтэнд нөлөөлөгч хүчин зүйлүүдийг тодорхойлжээ.

Article Details

Section
Article
Author Biography

Б. Нарантулга

Эдийн засгийн магистр, МУИС, ЭЗС, ХАССТ-ийн судлаач/ ЭША