Боловсролын үйлчилгээний хүртээмжид шилжих хөдөлгөөний үзүүлж буй нөлөө

Main Article Content

Б. Нарантулга

Abstract





Өгүүлэлд боловсролын үйлчилгээг төрийн үйлчилгээ болох талаас нь онцолж, түүний хүртээмжийг тодорхойлох хэмжүүрүүдийг судлан үзэв. Улаанбаатар хот дахь төрийн үйлчилгээний хүртээмжийг тоймлон зураглаж, боловсролын үйлчилгээний хүртээмж, түүнд шилжих хөдөлгөөний үзүүлж буй нөлөөллийг ерөнхий боловсролын үйлчилгээний жишээн дээр тодруулсан болно.


Монгол улсын хүн амын шилжих хөдөлгөөнд хөдөөгөөс хот руу, тэр дундаа Улаанбаатар хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөний урсгал эрчимтэй явагдаж, ердөө 15 жилийн дотор тус хотод шилжин суурьшигчдын тоо 360 гаруй мянгад хүрчээ. Хүн амын энэхүү хурдацтай өсөлт нь нийслэлийн нийгэм, эдийн засагт төдийгүй төрийн үйлчилгээнд ихээхэн ачааллыг бий болгож байна. Шилжих хөдөлгөөний нөлөөгөөр ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо жилээс жилд өсөж байхад түүнтэй зэрэгцээд төрийн өмчийн сургууль барих ажил удаашралтай байгаа нь нэг сургуульд ногдох хүүхдийн тоо нэмэгдэж, сургуулийн хүртээмж буурах нөхцөл болж байна. Тухайлбал: 2015-2016 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын төрийн өмчийн 5 сургууль тутмын нэг нь 3 ээлжээр хичээллэж байна. Анги дүүргэлтийг 30-35 байхаар журамласан хэдий ч төрийн өмчийн 12 сургууль тутмын нэгд нь 40-өөс давсан байв. Улаанбаатар хотод шилжин ирэгчид гол төлөв гэр хороололд суурьшиж, гэр хорооллууд зах хязгаарын хувьд өргөжин тэлж байгаа нь боловсролын хүртээмжийг тодорхойлох нэг үзүүлэлт болох гэрээс сургууль хүртэлх зай холдоход нөлөөлжээ. Зарим эх сурвалжид гэрээс сургууль хүртлэх зай дунджаар 4.1 километрт хүрсэн талаар дурьдсан нь нийслэлд ерөнхий боловсролын үйлчилгээ авахад бэрхшээлтэй нөхцөл байдал хэдийнэ үүссэнийг илтгэж байна.






This article explores the education services specifics that represent public services and its indicators to define education access are studied. The impact of internal migration on access to public service is studied in case of education access in the Ulaanbaatar.


Mongolia has experienced continued rural-urban migration streams, particular to Ulaanbaatar. Due to the migration stream, number of in-migrants in the city increased by over 360 thousands duringthe last 15 years. The rapid growth of population in Ulaanbaatar, in uences on economic and socialburden, inluding access to public services. By reason of the migration, number of in-school children is increasing year by year. However, construction of new public schools, which should follow intensivegrowth of in-school children is inadequate in Ulaanbaatar. It has influence on overcrowded schools in the city and lack of education access. Totally, in Ulaanbaatar, 1/5 of public schools have 3 shifts for studying in 2015-2016 academic year. Although an estimated number of class size are 30-35, in actuality 1/12 of public schools have over 40 students studying in one classroom. As rural-urban migrants are moving to outskirts of city, distance to school, which is one of main indicator of educationaccess, is becoming far from households in ger area. According to the some survey ndings, average distance to school in ger areas is 4.1 kilometers. This long distance indicates difficult circumstancefor access to education.









Article Details

Section
Article
Author Biography

Б. Нарантулга

Доктор (Ph.D), Дэд профессор, Улс төр судлал, нийгмийн удирдлагын тэнхим, Удирдлагын академи