ТЭТГЭВРИЙН БОСГО НАС ТОГТООХОД ХҮН АМ ЗҮЙН ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ХАРГАЛЗАХ НЬ
Main Article Content
Abstract
Монгол Улсад хүн амын өндөр насны тэтгэврийн босго нас тогтоосон байдал хүн ам зүйн өөрчлөлт, нөхцөл байдалтай уялдаж буй эсэхэд хариулт өгөх нь энэ судалгааны гол зорилго байв. Проспектив нас тооцох аргаар хүн амын дундаж наслалттай уялдуулсан тэтгэврийн босго насыг 1990-2017, мөн 2018-2057 оны хувьд дөрвөн хувилбараар тооцож 2018 оноос хойших тооцоог Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль (2023)-д заагдсан тэтгэврийн насыг ирээдүйд өөрчлөх заалттай харьцуулсан. Шинжилгээнээс харахад 1990 оноос 2017 он хооронд тэтгэврийн босго нас тогтоосон байдал нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн нас баралтын онцлог, дундаж наслалтын өөрчлөлттэй уялдаагүй, улмаар ахмадуудын тэтгэвэрт хамрагдах дундаж хугацааны “үелрэлүүд хоорондох болон хүйсээрх тэгш бус байдал”-ыг улам нэмэгдүүлсэн байв. Бусад хүчин зүйлийн нөлөөг тооцохгүйгээр дундаж наслалтын өөрчлөлттэй уялдуулан тооцвол, Монгол Улсад хүн амын тэтгэврийн босго насыг цаашид хойшлуулах үндэслэл байгаа ч ирээдүйд хүйсээр ялгаагүй болгох одоогийн хуулийн төлөвлөлт нь ирээдүйн хүн амын дундаж наслалтын онцлог, хандлагатай нийцэж чадахааргүй байна. Хуулиар 2037 он гэхэд эрэгтэйчүүдийн, 2057 он гэхэд эмэгтэйчүүдийн тэтгэврийн “нэрлэсэн” босго насыг 65 болгон тэнцүүлэхээр төлөвлөсөн ч эрэгтэйчүүдийн хувьд одоогийн төлөвлөснөөс аажмаар, харин эмэгтэйчүүдийн хувьд арай хурдтайгаар тэтгэврийн насыг өсгөсөн тохиолдолд “бодит” тэтгэврийн насны хүйсээрх зөрүү багасах боломжтойг проспектив насны тооцоо харуулсан.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.