Монгол Улс дахь гадаад шилжилт хөдөлгөөний өнөөгийн хандлага, төлөв байдал

Main Article Content

Батцэнгэлийн Мөнхжаргал

Abstract





Хүн амын гадаад шилжилт хөдөлгөөний орчин үеийн түүх Монгол Улсад 1990-ээд оноос эхлэлтэй ч түүний динамик хандлага, шалтгаан, үр нөлөөг цогцоор нь судалж, холбогдох бодлого хөтөлбөрөө төлөвлөх, үнэлэх, сайжруулахад ашиглах байдал хангалтгүй явагдаж ирсэн. Энэхүү ажлаар, хүн амын хэтийн тооцоо, бодлого хөтөлбөрийн төлөвлөлт, үнэлгээ, бусад судалгааны ажлуудад дутагдсаар ирсэн Монгол Улс дахь гадаад шилжилт хөдөлгөөний агрегат тоо, түвшинг тооцож, динамик хандлагыг дүгнэхийг зорьсон. Олон улсын болон дотоодын мэдээллийн эх сурвалжуудын, шилжилт хөдөлгөөний “урсгал” болон “шилжин суурьшигчид”-ын мэдээллүүдээр сүүлийн 30 орчим жилд Монгол Улсад “байнгын” болон “түр” гадаад шилжин явагчид шилжин ирэгчдээсээ дандаа их байгаа нь бодлогын талаас хүн амаа өсгөх, шилжигчдээ эргүүлэн татах сонирхолтой Монгол Улсын хувьд анхаарал татах үзүүлэлт юм.






Although contemporary international migration history of Mongolia traces back to 1990s, the comprehensive study of its dynamic trends, reasons and impacts as well as application of studies in planning, monitoring and improvement of migration-related policies and programs have been inadequate. The primary objective of the study is to estimate the aggregate number and rate of international migration of Mongolia, under which the population projection, planning and monitoring of policy/programs and other research are limited and the conclusion is made on its dynamic trend. The facts of continued excess of long-term and temporary emigrants compared to immigrants during last 30 years, which were estimated based on “ ow” and “stock” migration data in both international and domestic data sources, appear to be a challenge for Mongolia, as its policy interest is largely focused on population increase and returns of emigrants.









Article Details

Section
Article
Author Biography

Батцэнгэлийн Мөнхжаргал

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн Ухааны Салбарын Эдийн засгийн тэнхмийн ахлах багш