Монгол Улсын гадаад шилжих хөдөлгөөний судалгаан дахь тулгамдсан асуудал: Мэдээллийн эх үүсвэр, чанар

Main Article Content

Батцэнгэлийн Мөнхжаргал

Abstract





Монгол Улсад хүн амын орчин үеийн гадаад шилжих хөдөлгөөн 1990-ээд оноос эхлэлтэй ч холбогдох судалгааны ажлууд харьцангуй хангалтгүй явагдаж ирсний нэг үндсэн шалтгаан нь тоо мэдээллийн олдоц, чанартай холбоотой. Энэхүү ажлаар Монгол Улсын гадаад шилжих хөдөлгөөний гол анхдагч мэдээллийн эх үүсвэрүүдийг шүүх замаар тоо мэдээллийн өнөөгийн боломж, мэдээллийн ашиглалтад тулгарч буй хүндрэлүүдийг тодорхойлж, мэдээллийг сайжруулах чиглэлээр санал дэвшүүлэхийг зорьсон. Боломжит мэдээллүүдээс харахад Монгол Улсын гадаад шилжих хөдөлгөөний талаарх анхдагч мэдээллийн эх үүсвэрүүд хангалттай олон төрөл байгаа ч тэдгээрт шилжих хөдөлгөөнийг динамикаар судлах боломж муу, зарим төрлийн шилжих хөдөлгөөний мэдээлэл огт байхгүй, мэдээллийн хамралт дутуу, зарим мэдээлэлд олон улсад мөрдөгддөгөөс зөрүүтэй ойлголт, тодорхойлолтууд хэрэглэдгээс харьцуулсан судалгаа хийхэд хүндрэлтэй, захиргааны бүртгэлийн мэдээлэл бүрдүүлэлт хангалтгүй, мэдээллүүдийн хоорондын нийцэл хангалтгүй зэрэг олон анхаарах асуудлууд байна.






One of the main reasons for inadequate studies on international migration of Mongolia, while the contemporary international migration history of Mongolia has been recorded since 1990s, is related to availability and quality of international migration data. This study intended to explore the current availability of international migration data and complications during its applications based on review of the main primary data sources of international migration in Mongolia and to develop some recommendations on improvements of data. The review of available data shows that although there are multifarious primary data sources of international migration in Mongolia, many problems, such as poor availability of study on dynamic trend, lack of some types of migration data, incomplete data coverage, internationally incomparable data due to usage of di erent de nitions on main concepts, poor quality and coverage of administrative data, and poor data consistency between data sources, are observed.









Article Details

Section
Article
Author Biography

Батцэнгэлийн Мөнхжаргал

PhD, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Нийгмийн Ухааны Салбар, Эдийн засгийн тэнхимийн ахлах багш