Монголчуудын хамтран амьдрах талаарх ойлголт, хандлага
Main Article Content
Abstract
Судлаач энэ ажлаараа сүүлийн жилүүдэд нийгэмд түгээмэл дэлгэрсэн гэр бүлийн хамтран амьдрах хэлбэрийн талаарх хүмүүсийн ойлголт, мэдлэгийн өнөөгийн байдалд тайлбар, дүгнэлт хийж, цаашид гэр бүлийн боловсролын чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн. Ингэхдээ ажиглалт, судалгаанд үндэслэн өөрийн үзэл бодлыг баримт, мэдээллээр нотлох, баримт мэдээлэлд задлан шинжилгээ хийх, харьцуулан тайлбарлах, нэгтгэн дүгнэх аргуудыг ашигласан. Уг бүтээлд хамтран амьдрах сонголтыг хүмүүсийн хүн ам зүйн болон нийгэм, эдийн засгийн шинж байдлаас хамаараад: гэрлэлтэд бэлтгэх зорилготой хамтран амьдрах сонголт; гэрлэхээс төвөгшөөж, олны анхаарал татахгүйгээр хамтран амьдрах сонголт; туршилтын чанартай хамтран амьдрах сонголт; айл гэр болж зугаацах тоглоомын чанартай хамтран амьдрах сонголт гэсэн ялгаатай ангилалд хуваахыг оролдсон. Мөн хамтран амьдрахыг байж болох зүйлхэмээн хүлээн зөвшөөрөхөд хүргэж буй ойлголт, учир шалтгааны талаар бодит үнэнтэй зөрчилдөж буй төөрөгдлүүд байгааг илрүүлсэн. Тэгээд хамтран амьдрах нь эцсийн дүндээ өөрийн хүсэл тачаалд захирагдан гэрлэлттэй холбоотой хариуцлагаас зайлсхийхийг оролдсон,замбараагүй/ёс журамгүйбайдлыг нийгэмд халдварлуулж буй бэлгийн амьдралын хэв маягболж байгааг тодорхойлсон. Түүнчлэн орчин үеийн залуучуудын дунд гэрлэлт, гэр бүлийн үнэт зүйлсийн талаар ойлголт мэдлэг дутмаг, үнэлэмж ядуу байгаа гэж дүгнээд гэрлэлтийн зах зээл дэх комиссын бараа гэсэн шинэ нэр томьёог гаргаж тавьсан. Эцэст нь хамтран амьдрах хэлбэрийг илүүд үзсээр байгаа нь гэрлэлтийн үнэ цэнэ, гэр бүлийн үнэлэмж, гэр бүлийн харилцааны уламжлалт нандин холбоог алдагдуулж байгаа учир залуу хойч үеийнхэнд гэрлэлт, гэр бүлийн харилцаа, түүнтэй холбогдох асуудлуудын талаар цогц ойлголт, мэдлэг өгөхөд бүхий л түвшинд анхаарч, төрөөс гэр бүлийн боловсрол олгох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхнь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан.
Here author aims to provide some explanations and conclusions for public understanding and knowledge of cohabitation which became a common form of modern families.Furthermore, another aim of the research is to express own views about social needs of implementing substantial action in the field of family education.Researcher used civil registration data and secondary source of data In order to approve own views and observations. Moreover document reviews, comparing methods and summarizing techniques used for study. In this work,researcher attempted to define cohabitants' different situation in Mongolia. Cohabitation choice of couples has been divided into following different categories by their demographic and socio-economic characteristics. Specifically, premarital cohabitation which aimed to prepare for marriage; cohabitation depend on thoughts which misgiving to marry and unwanted to draw public attention; cohabitation choice with experimental nature;and cohabitation choice with gaming nature that playing in role of spouses.Moreover, in this research found some confusions in conflict with the reality about cohabitation. That confusions related to understanding and reasons which leading to the recognition that cohabitation is an acceptable phenomenon in family life.Furthermore, cohabitation is ultimately determined that a sexual lifestylewhich obeying by their sexual lust, simultaneously trying to avoid responsibility which related to marriage and infects amorality in society.In addition, its concluded that poor knowledge of concepts about marriage and family values, low standard of family life among contemporary youth, then determined new terms of the commission/second hand goods in the marriage markets. In conclusion, at individual, institutional and national all levels need to focus on providing a comprehensive knowledge on issues related to marriage and family relations for young generations. Therefore, there made recommendations that the government should adopt and implement a National program to provide family education for public.