Монгол улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох нь
Main Article Content
Abstract
Монгол улсад 1990 оноос хойш дотоод шилжих хөдөлгөөн мэдэгдэхүйц нэмэгдсээр байна. Энэхүү судалгаагаар хүн амын дотоод шилжих хөдөлгөөнд нөлөөлж буй хүчин зүйлсийг уугуул, завсрын, шилжин суурьшсан нутаг гэсэн ялгаатай бүс нутгийн хувьд харьцуулан судлах зорилго дэвшүүллээ. Судалгаанд эдийн засгийн, нийгмийн, бусад хүчин зүйлсийн шилжих хөдөлгөөнд нөлөөлөх нөлөөг 22 аймаг/нийслэлийн 2000-2016 оны 374 мөр панел өгөгдлөөр шинжлэв. Ингэхдээ Эверетт Лийгийн шилжих хөдөлгөөний онолд тулгуурлан шинжилгээний загварыг боловсруулж олон хүчин зүйлийн корреляци, регрессийн аргыг ашигласан. Судалгааны үр дүнд уугуул нутгийн шилжин явалтад нэг хүнд ногдох ДНБ, том малын зүй бус хорогдол, бүх шатны сургуульд суралцагчдын тоо, сурагч-багшийн харьцаа, эмнэлгийн нэг оронд ногдох хүний тоо, хүний хөгжлийн индекс, хог хаях цэгийн тоо зэрэг үзүүлэлт нөлөөлж байгааг тодорхойлсон. Шилжин суурьшсан нутгийн хувьд иргэдийн хадгаламжийн үлдэгдэл, дундаж цалин, өвчнөөр хорогдсон малын тоо зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүд шилжин ирэлтэд нөлөөлөгч хүчин зүйлс болж байсан. Харин уугуул нутгийн шилжин явалтад нөлөөлөгч нийгмийн болон бусад хүчин зүйлс шилжин суурьшсан нутгийн шилжин ирэлтэд нөлөөлж буй нь батлагдсан. Завсрын бүс нутгийн хувьд шилжин ирэлт ба шилжин явалтад нөлөөлөгч хүчин зүйлсийг тус тусад нь тооцож үзсэн ба шинжилгээний үр дүн уугуул болон шилжин суурьшсан нутгийн шилжих хөдөлгөөнд нөлөөлөгч хүчин зүйлсээс бага зэрэг ялгаатай гарсан.
Since 1990, internal migration rate was dramatically increased in Mongolia. This study aimed to determine the factors of internal migration in Mongolia, by different areas such as origin and destination areas as well as transit areas. In this study, the data that totally 374 panel observations of 22 aimags (including the capital city) during the period in 2000-2016 were used to analyze impacts of economic, social and other factors. The research framework design was developed based on the migration theory of the Everett Lee and multivariate correlation and multi-factor regression methods were used here. The ndings indicate that the variables such as GDP per capita, unnaturally loss of livestock, number of students at all levels of education, ratio of pupil-teacher, number of people per bed of hospital, human development index and number of garbage points were in uenced in out-migration of origin area. For destination /receiving/ area, the economic indicators such as savings deposits, average wages and number of livestock losses by sick were the key factors for in-migration. The social and other factors in out-migration of origin areas, also have been con rmed by the impact factors for in-migration of destination areas. In the transit areas, the factors affecting out-migration and in-migration were separately calculated, and the results of the analysis were slightly different from the factors affecting migration of origin and destination areas.