Анхны гэрлэлтийн дундаж насыг тооцоолох аргачлалын харьцуулсан шинжилгээ

Main Article Content

Баатарын Наранчимэг

Abstract





Энэхүү судалгаагаар анхны гэрлэлтийн дундаж насыг тооцдог шууд бус аргуудын давуу ба сул талуудыг судлах, харьцуулагдахуйц ялгаатай аргачлалаар тооцсон анхны гэрлэлтийн дундаж насны үзүүлэлтүүдэд насны хэв маягийн өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг тайлбарлах зорилго дэвшүүлсэн. Анхны гэрлэлтийн дундаж нас (АГДН)-ны тооцоололд Монгол улсын хүн ам орон сууцны (1979, 1989, 2000, 2010) тооллогуудын мэдээллийг ашигласан. Мэдээллийн бэлэн байдал, олдоц, аргачлалын боловсронгуй байдал, үр дүнг харьцуулах боломжийг харгалзан үзэж Хажналын (Hajnal) арга болон гэрлэлтийн хүснэгтийн загваруудын арга зүй, үр дүнг харьцуулан тайлбарлав. Тооцооллын арга, тооцоо хийхэд шаардагдах суурь мэдээлэл, ашигласан төсөөлөл, гарсан үр дүнгийн ялгааг харьцуулж судлаачид өөрсдийн судалгаанд аль аргаар тооцогдсон АГДН хамгийн тохиромжтой болохыг зөв тодорхойлж, ашиглах нь зүйтэй.


The main purpose of the study is to compare methodologies and outcomes from different ways of calculating the Singulate mean age at marriage (SMAM), which measures the timing of marriage. For estimations of the SMAM, the data of Population and Housing Census (1979, 1989, 2000 and 2010) of Mongolia was used. Taking into account the availability of information, the sophistication of the methodology, and the possibility of comparing the results, the methodology and results of the Hajnal method and the nuptiality table models are compared. By comparing the methods of calculation, the baseline data required for estimation, the assumptions used in the methods, and the differentials of the outcomes, researchers should correctly identify and use SMAM- which method of marriage analysis is most appropriate for their research.





Article Details

Section
Article
Author Biography

Баатарын Наранчимэг

Докторант, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш