Гэрлэлтийн цэвэр хүснэгтийн тооцоолол: Анхны гэрлэлт дэх хүйсийн ялгаатай байдал
Main Article Content
Abstract
Монгол улсын хүн ам орон сууцны 2020 оны тооллогын мэдээллийг ашиглан Монгол улсын хүн амын анхны гэрлэлт дэх хүйсийн ялгаатай байдлын шинжилгээг гэрлэлтийн цэвэр хүснэгт ашиглан тооцлоо. Монгол улсын хүн амын гэрлэлтийн хэв маягт хүйсийн ялгаатай байдал нэлээд ажиглагдаж байгаа ба энэ нь нас баралтыг тооцсон гэрлэлтийн цэвэр хүснэгтээр илүү тодорхой харагдаж байгаа юм. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 2 насаар эрт гэрлэж байна. Хэдий тийм ч Монгол эрэгтэйчүүд насан туршийн амьдралынхаа дунджаар 41.6 хувийг огт гэрлээгүйгээр өнгөрүүлж байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 1.2 дахин өндөр үзүүлэлт болж байна. Энэ нь насны бүлэг дэх гэрлэлтийн хэв маяг, нас баралт дах хүйсийн ялгаатай байдалтай холбоотой байгааг шинжилгээгээр харуулав.
The Population and Housing Census 2020 data of Mongolia was used to analyze the gender differences in the first marriages of the Mongolian population using a net nuptiality table. There are significant gender differences in the marriage patterns of the Mongolian population, as evidenced by the net marriage table that calculates mortality. While women marry on average 2 years earlier than men, it is an average of 41.6 percent for men remaining unmarried, 1.2 times more than the women. From the analysis, this is due to age speci c nuptiality pattern and mortality gender differences.