Шувууны томуу, томуугийн цар тахлын бэлэн байдлын судалгаа

Main Article Content

Т. Навч

Abstract

Шувууны томуу, томуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний тухай гарсан тогтоол, шийдвэр, дүрэм журмын талаар шийдвэр гаргагчид мэдээлэл, мэдлэг сайтай байгаа бөгөөд шувууны томуу, томуу өвчинтэй тэмцэх эрх зүйн үндэс бүрдэж, засаг захиргааны нэгж, удирдлагууд өөрсдийн удирдамж, захирамж, ажлын төлөвлөгөө гарган хэрегжүүлэх арга хэмжээ авдаг болох нь харагдаж байна. Гагцхүү хөрөнгө санхүүгийн асуудал ялангуяа, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, цар тахлын үеийн бэлэн байдлыг хангаж ажиллахад зориулагдсан тусгайлсан төсөв байхгүй байгаа нь холбогдох аливаа тогтоол, тушаал, шийдвэр, журмыг хэрэгжүүлэхэд учирч буй гол бэрхшээл болж байна.


Ухуулга нөлөөллийн дараа шувууны томуугийн хадвар дажих замын талаөрх хүн амын ойлголтонд ерөнхийдөө нэлээд дээшилсэн байна. Гэхдээ сурсан, мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх, дадал хэвшил болгох амьдрах, урьдчилан сээргийлэх талаар дутагдалтай хэвээр байна.


Шувууны аж ахуй эрхлэгчид өөрсдийгөө шувууны томуугийн хүний ​​өвчнөөр өвчлөх, халдварлах эрсдэл өндөртэй гэж үзэж байна. Учир нь шувууны томуу өвчин нь халдварлагдсан эд юмс, тээврийн хэрэгсэл, амьтны тэжээл, шувууны тор, ажиллагсдын хувцас хунараар дамжин тархах магадлал маш өндөртэй байдаг. Мөн шувууны аж ахуйд ажиллагсдын хувьд зориулалтын хамгаалалтын хувцас хэрэгсэл хангалтгүй, томуунаас урьдчилан сэргийлэх мэдлэгийн түвшин бага, тэдний дунд шувууны томуугийн тухай мэдээ мэдээлэл түгээх, сургалт, сурталчилгаа явуулах ажил хангалттай байж чадахгүй байна.


Шувууны болон хүний ​​томууны талаарх мэдлэг сумын төв/хөдөөд Улаанбаатар, аймгийн төвтэй харьцуулахад бараг ялгаагүй байгаа хэдий ч мэдээлэл авах, сургалтанд хамрагдах, хүний ​​нөөц, техник хэрэгслээр хангагдах боломж бага байна.


Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдийн дийлэнх нь шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчний дэгдэлтийн үед ажиллах шуурхай ажлын хэсгийг олон байгууллагуудын төлөөлөлтэйгээр байгуулсан нь сайшаалтай юм. Шуурхай ажлын хэсгүүдийн гуравны хоёр орчим хувь нь үйл ажиллагааны оператив төлөвлөгөө боловсруулсан боловч үйл ажиллагаанд зориулсан төсөв ерөнхийдөө хангалтгүй байна. Дийлэнх эмнэлгүүдэд гоц халдвараар өвдсөн өвчтөнг тусгаарлах өрөө гаргаж, бэлтгэсэн нь сайшаалтай боловч зарим газруудад өрөөний байрлал нь халдвар эсэргүүцэх дэглэм хангаж чадаагүй, мөн дийлэнх нь агааржуулалтын болон битүүмжлэлийн систем суурилуулаагүй байна. Түүнчлэн үйлчилгээний хамрах хүрээ, үйлчлүүлэгчийн тоо болон шувууны томуу дэгдэх эрсдэлтэй харьцуулахад эмнэлгүүдэд байгаа хамгаалах хувцас, хэрэгслийн хангамж, хүртээмж, ариутгалын бодисын хүрэлцээ, хангамж доогуур байна.

Article Details

Section
Article
Author Biography

Т. Навч

МУИС-ийн ЭЗС-ийн Хүн Амын Сургалт, Судалгааны Төвийн багш, судлаач оюутнууд 

Төслийн зохицуулагч, ахлах багш, МУИС, ЭЗС