Уурхай дахь хүүхдийн хөдөлмөр
Main Article Content
Abstract
Монгол улсад албан ёсоор болон албан бусаар, хувиараа ашигт малтмал олборлох явдал сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Алт, нүүрс, жонш олборлодог олон уурхайнууд тодорхой шалтгаануудын улмаас хаагдаж үйл ажиллагаагаа явуулахгүй болсон эсвэл зарим ордын нөөц дууссаны улмаас олборлолтоо зогсоосон ил уурхайнууд олноороо бий болжээ. Энэхүү нөхцөл байдалтай уялдан Монгол улсын өрхийн нэлээд хэсэг нь хууль бусаар алт, нүүрс жонш гэх мэт ашигт малтмал олборлон амьжиргаагаа залгуулж байгаа нь олон хүмүүс, байгууллагын анхаарлыг зүй ёсоор татах боллоо.
Энэхүү олборлох үйл ажиллагааны хамгийн гол гогцоо асуудал бол ашигт малтмалыг ямар технологиор олборлож байгаа, байгаль орчинд болон хувь хүмүүсийн эрүүл мэнд, амь нас түүнчлэн oрхийн амьжиргаанд хэр зэрэг нөлөөлөл үзүүлж байгаа зэрэг асуудлууд юм. Энэ судалгаанд, хүн амын хамгийн эмзэг хэсгийн нэг болох хүүхэд, түүний уурхай дахь хөдөлмөр эрхлэлтийн талаар авч үзсэн бөгөөд энэ нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт ордог ажээ. Судлаач ОУХБ-ын захиалгаар МУИС-ийн ХАССТ-ийн гүйцэтгэсэн болон бусад байгууллага, судлаачдын хийсэн Уурхай дахь хүүхдийн хoдoлмoр эрхлэлтийн судалгаануудын үр дүнг та бүхэнд хураангуйлан хүргэж, хүүхдийн хөдөлмөр, эрүүл мэнд, амьжиргаа зэрэг олон талт асуудлаар тодорхой дүгнэлт, санал, зөвлөмжийг дэвшүүлэн тавьсан болно.