Хотын талаарх ойлголт тодорхойлолтууд

Main Article Content

Т. Навч
Л. Ариунболор

Abstract




Хотын талаар нэгдмэл, оновчтой ойлголттой болох нь хотжилтоос үүдэн гарч буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх эхний, чухал алхам болох бөгөөд үүний тулд дэлхийн бусад орны туршлагыг судлах явдал чухал гэж үзэж байна.


Дэлхий дээр хотыг тодорхойлох үндсэн 4 аргыг ашигладаг. Үүнд: Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, газар нутаг, хүн амын харьцаа (нягтшил буюу төвлөрөл), эдийн засаг, нийгмийн байгуулал зэрэг болно. Гэхдээ дэлхийн хэмжээнд хотыг тодорхойлсон нэгдмэл нэг тодорхойлолт байхгүй байгаа нь энэ аргуудыг бүх улс орон шууд авч хэрэглэх боломжгүйг харуулж байна. Иймээс ч улс орон бүр тухайн оронд хэрэглэж буй үндэсний хэмжүүрийг хэрэглэдэг байна.


Харин манай улсын хувьд хотыг Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд тодорхойлсон байдаг ч, бусад хууль, тогтоомжуудтайгаа зөрчилдөж байна. Хуулийн заалтуудаас үзэхэд өнөөгийн Монголын хотуудын онцлог байдал дараах байдлаар илэрч байна.




  • Хот, тосгон нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн аль нэг нэгжийнх нь нутаг дэвсгэрт оршдог.




  • Хот, тосгон нь хуулиар олгосон нутаг дэвсгэргүй.




  • Хот нь улсын, аймгийн зэрэглэлээсээ үл хамааран засаг захиргааны хувьд аль нэг аймаг суманд харъяалагддаг.




  • Хот, тосгоны удирдлага нь засаг захиргааны үйл ажиллагаа явуулах эрхгүй.




  • Засаг захиргааны үйл ажиллагаа явуулах эрх нь бүх шатны засаг даргад хадгалагдаж байдаг.


    Хот гэдэг ойлголтыг улс орны хөгжлийн өнөөгийн шат, нийгмийн амьдралын бодит байдалд нийцүүлэн оновчтой, зөв тодорхойлж хараахан чадаагүй, ойлголтууд цэгцтэй биш байгаа нь хотын төлөвлөгөө, хяналтгүй өсөлт, зах нутгуудын эзгүйдэл болон эдгээртэй холбогдон үүсч байгаа олон олон асуудлыг буй болгож байна.


    Хотжилтоос үүсч байгаа асуудлуудыг илрүүлэх, шийдвэрлэхэд Монгол улсын хотжилтын өнөөгийн нөхцөл байдлыг шинжлэх, ингэхдээ дэлхийн бусад улс орны хотжилтын түвшинтэй харьцуулан судлах явдал чухлаар шаардагдаж байна.






Article Details

Section
Article
Author Biographies

Т. Навч

МУИС-ийн ЭЗС-ийн ХАССТ-ийн ахлах багш 

Л. Ариунболор

МУИС-ийн ЭЗС-ийн Хүн ам зүйн 4 дүгээр aнгийн оюутан