Хотод шилжин ирэгсдийн тулгамдсан асуудлууд

Main Article Content

Т. Навч
Д. Хүрэлмаа

Abstract





Монголд хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөний урсгал үргэлжилсээр байна. Энэ нь хот төлөвлөлт, хотын менежментийн асуудлыг хүндрүүлээд зогсохгүй хотын хүн амын ядууралд нэрмээс болсоор байна.


Энэхүү судалгаанд шилжин ирэгсэд болон шилжих хөдөлгөөнд оролцоогүй хүн амын амьдрал, ахуйн нөхцлийн ялгаатай байдал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, эдийн засгийн байдал, шилжигч хүн амд тохиолдож буй хүндрэл бэрхшээлүүдийг тодруулж, үйл ажиллагааны нэн тэргүүний зорилтот бүлгийг тодорхойлохыг зорьсон юм.


Судалгаанд шилжигч хүн амыг шилжигч бус хүнтэй харьцуулан орлого хэрэглээний ядуурал болон нийгмийн эмзэг бүлэгт багтах магадлалыг олон хүчин зүйлсийн регрессийн аргаар тодорхойлж гаргав.


Хотод шилжин ирэгчид голдуу дэд бүтэц муу хөгжсөн, нийгмийн үйлчилгээний чанар төдийгүй хүртээмж муутай хотын захын гэр хорооллуудад аж төрж байна. Бүртгэл нь хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөнийг сааруулахад нөлөөлж чадахгүй байна. Шилжигчид шилжигч бус хүн амаас илүү ядуу амьдарч байна. Тэд хотод шилжин ирсэн учраас ядуу амьдарч байгаа бус харин боловсрол багатай, чадавхи сул байгаагаас ядуурал, нийгмийн эмзэг байдалд илүү өртөмтгий байна.


Шилжих хөдөлгөөнийг бууруулахын тулд орон нутагт хүн амын эдийн засгийн болон боловсролын байдлыг сайжруулах асуудал хамгийн чухал байна.





Article Details

Section
Article
Author Biographies

Т. Навч

Ахлах багш/судлаач, МУИС, Эдийн Засгийн Сургууль, Хүн Амын Сургалт Судалгааны Төв

Д. Хүрэлмаа

Багш/судлаач, МУИС, Эдийн Засгийн Сургууль, Хүн Амын Сургалт Судалгааны Төв