Монгол Улсын Хотжилт 1990-ээд онд
Main Article Content
Abstract
Хотжилт нь нийгмийн өргөн хүрээтэй асуудлуудын нэг билээ. Энэхүү бүтээлд судлаач хотжилтын үүсэл хөгжил, түүний хөгжлийн ерөнхий зүй тогтол, хэв маягийн талаар авч үзсэн бөгөөд 1990-ээд оноос хойшхи Монгол улсын хотжилтын байдал, өөрчлөлт хувьсал, түүний нийгэм, эдийн засгийн болон хүн ам зүйн шалтгаан, үр дагавар, хотжилтын үйл явцад нөлөөлөгч хүчин зүйлс зэргийг тодорхойлох судалгаа шинжилгээ хийжээ. Хотын хүн амын өсөлт өөрчлөлт, тэдгээрийн бүтэц, шинж байдлыг бүс нутгаар задлан шинжилснээс гадна жини индекс, Лоренцийн муруй зэргээр хотын хүн амын төвлөрлийн үзүүлэлтийг тооцон гаргажээ.
Судалгааны үр дүндээ үндэслэн хотжилтын сэдвээрх тулгамдаж буй асуудлууд, мөн хотжилтын асуудлыг судлахад тохиолдож байгаа зарим бэрхшээлтэй асуудлуудыг тодорхойлон гаргаж, өөрийн дүгнэлтийг хийснээс гадна түүний зөрчилтэй талыг шийдвэрлэх санал, зөвлөмж бичжээ.