Хүүхдийн ядуурал, түүнийг хэмжих нь

Main Article Content

Б. Наранчимэг

Abstract

Манай улс нийгэм эдийн засгийн шинэ харилцаанд шилжин орсон 1990-ээд оноос хойшхи шилжилтийн үр нөлөөгөөр ажилгүйдэл, ядуурал, шилжих хөдөлгөөн, сургууль завсардалт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд газар авсаар байна. Нийгмийн эдгээр үзэгдлүүд нь юу юунаас илүү хүүхдүүдийн эрх ашиг, ирээдүйд сөрөг нөлөө үзүүлж байна.

Хүн амын сургалт судалгааны төвөөс 2003 онд явуулсан “Улаанбаатар хотын ядуурал ба шилжих хөдөлгөөн” судалгааны мэдээлэлд үндэслэн хүүхдийн ядуурлыг тооцож үзхэд: Нийт хүүхдүүдийн 38 хувь нь орлогын хувьд, 31 хувь нь нөхцөл байдал, хүртээмжийн хувьд, 2 хувь нь чадавхийн хувьд ядуу аж төрж байна. Ядуурлын асуудлууд хүүхдүүдийн хувьд хэрхэн давхцаж байгааг судалж үзэхэд нийт хүүхдийн 24 хувьд нь ядуурлын хоёроос гурван хүчин зүйл давхар тохиолдож байлаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хүүхдүүдийн амьжиргааны түвшинг авч үзвэл, 12.9 хувь нь нэн ядуу, 25.1 хувь нь ядуу, 27.5 хувь нь ядуу бус доод, 20.3 хувь нь ядуу бус дунд, 14.1 хувь нь ядуу бус чинээлэг амьжиргаатай өрхөд амьдарч байна. Хүүхдүүдийн 30.9 хувь нь ямар нэг байдлаар боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээнээс хүртэж чадахгүй, түүнчлэн орон сууцны наад захын шаардлага хангахуйц тав тухтай нөхцөлд аж төрж чадахгүй байна.

Article Details

Section
Article
Author Biography

Б. Наранчимэг

МУИС-ийн ЭЗС-ийн ХАССТ-ийн судлаач