Монгол дахь эхийн эндэгдэл: өндөр түвшинг тайлбарлах нь

Main Article Content

Б. Наранчимэг

Abstract

Жирэмслэх, төрөх процесс нь хүн төрөлхтний үр удмаа үлдээх хэвийн үйл ажиллагаа боловч дэлхийн өнцөг булан бүрт энэхүү шалтгааны улмаас жил бүр мянга мянган эхчүүд нас барж байгаа нь тун харамсалтай. Эхийн эндэгдэл нь аж төрж буй орчин, нийгэм, эдийн засаг, соёл боловсролын түвшнээс үлэмж хамаарна. Монгол улсын эмэгтэйчүүдийн боловсролын түвшин бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр, эрүүл мэндийн салбарын хөгжилт, эмнэлгийн мэргэжилтний хүчин чадал сайтай хэдий ч эхийн эндэгдлийн түвшин сүүлийн 10 жилд харьцангуй өндөр түвшинд байна. Тухайлбал, 2001 оны мэдээгээр 100000 төрөлтөнд 169 эхийн эндэгдэл ногдож байгаа нь эхийн эндэгдэл нэн багатай улс орнуудаас 20-30 дахин өндөр байгаа юм. Хэдийгээр засгийн газраас 2000 он гэхэд эхийн эндэгдлийг 1992 оны түвшнээс 50 хувь бууруулах зорилт тавин ажиллаж ирсэн боловч энэхүү зорилтдоо хүрч чадаагүй билээ.
Энэхүү ажилд, Монгол улсын эхийн эндэгдлийн түвшин, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодруулсны үндсэн дээр эхийн эндэгдлийн өндөр түвшинд тайлбар өгч, цаашид уг үзүүлэлтийг хэрхэн бууруулах талаар тодорхой санал, зөвлөмжүүдийг гаргасан болно.

Article Details

Section
Article
Author Biography

Б. Наранчимэг

МУИС, ЭЗС, Хүн Амын Сургалт Судалгааны Төвийн эрдэм шинжилгээний ажилтан