Монгол дахь гэрлэгсдийн боловсролын ижил төстэй байдал
Main Article Content
Abstract
Энэ судалгааны ажлаар гэрлэлтийг боловсролын түвшинтэй холбон үзсэн бөгөөд Монгол Улсад 1990-ээд оноос хойш шинээр гэрлэсэн хосуудын боловсролын ижил төстэй байдал, түүний динамик хандлагыг судалж, хосуудын нас, боловсролын түвшин, бүс нутаг, гэрлэлтийн хэлбэр, хэв маягаар харьцуулан ялгаатай байдлыг тодорхойлох оролдлого хийсэн. Судалгааны ажил нь Монголын гэр бүлийн судалгааны салбарт судлагдаагүй асуудал болох гэрлэлт, түүний ижил төстэй байдлыг хосын сонголтод чухлаар нөлөөлөх боловсролын түвшинтэй холбон судалж байгаагаараа шинэлэг бөгөөд онол-практикийн ач холбогдолтой.
Судалгаанд Монгол Улсын УБЕГ-ын 1993-2013 оны гэрлэлтийн бүртгэлийн мэдээллийг ашигласан тайлбар статистикийн шинжилгээг хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад боловсролоор ижил төстэй гэрлэлт 63.1 хувьтай байсан бөгөөд хосуудын нас, нөхөр/эхнэрийн боловсролын түвшин, гэрлэлтийн төрөл, хэлбэрээс хамаарч өөр хоорондоо ялгаатай байгаа нь ажиглагдлаа. Түүнчлэн динамик хандлага нь холбон судалсан үзүүлэлтүүдийн шинж чанараас хамааран харилцан ялгаатай хэлбэлзэл, хэв маягтай байв.