Бүрэн дундаас дээш боловсролтой залуучуудын жендерийн байдалд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ
Main Article Content
Abstract
Манай улсад боловсрол олох үйл явцад хүйсээр ялгаварлан гадуурхдаггүй ч, сүүлийн жилүүдэд боловсролын салбарт, ялангуяа, гурав дахь түвшний сургалт буюу их дээд сургууль, коллежид суралцаж буй залуучуудын дунд хүйсийн харьцаа ихээхэн алдагдаж, эмэгтэйчүүд давамгайлах байдал ажиглагдах болжээ. Уг хүйсийн харьцааны тэнцвэрт бус байдлын олон талын сөрөг нөлөөг судлаач энэ ажлаараа гарган, асуудал дэвшүүлсэн бөгөөд Монгол улсын бүрэн дундаас дээш боловсролтой залуучуудын хүйсийн тэнцвэргүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, тэдгээр хүчин зүйлүүдийн хамаарлыг судлахыг зорьсон байна.
Судлаач ажилдаа 1999 онд ЭМНХЯ-ны захиалгаар МУИС-ийн ХАЗССТ-өөс явуулсан “Монголын залуучуудын жендерийн байдал” түүвэр судалгааны мэдээллийг ашиглан статистик шинжилгээ хийж, асуудалтай холбоотой өөрийн санал, зөвлөмжийг гаргажээ.