Сонсголтой болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн хооронд харилцан ойлголцох боломж судалгаа
Main Article Content
Abstract
Сонсголтой болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн хооронд харилцан ойлголцох боломж, сонсголын бэрхшээлтэй иргэдэд халамж, үйлчилгээ үзүүлж буй сургууль, байгууллагуудын мэргэжилтнүүдийн дохионы хэлний мэдлэг, тэдний хандлага, дадал ямар байгааг тодорхойлох, түүнчлэн дохионы хэлний анхан шатны сургалтын үр дүн, өгөөжийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийсэн.
Дохионы хэлний анхан шатны сургалтад сонсголын бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгсэд, тэдний гэр бүлийн гишүүд, үе тэнгийн нийт 369 хүн хамрагдснаас мэдлэг хандлага, дадлыг тодорхойлох уг судалгаанд 95 хүн буюу нийт сургалтанд оролцогчдын 25.7 хувь нь хамрагдсан.
Дохионы хэлний анхан шатны сургалтаар сонсголтой ба сонсголын бэрхшээлтэй иргэдийн дохионы хэлний мэдлэг, чадвар дээшилсэн хувь oндoр байгаа нь сургалт чухал ач холбогдолтой, үр дүнтэй болсныг илтгэж байна. Сонсголтой иргэд сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харьцах, мөн сонсголын бэрхшээлтэй иргэдийн харилцааны гол хэрэгсэл бол дохионы хэл байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нилээд хэсэг нь жирийн иргэдтэй огт харьцаж чаддаггүй байна. Үүний гол шалтгаан нь сонсголтой иргэдийн хувьд дохио мэддэггүй, сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд нийгмийн талаас нэгдсэн дохионы хэл байхгүй явдал байв. Харин хувь хүний талаас харилцаанд орж чадахгүй байх гэж эмээдэг, бусдаас хол байх эрмэлзэлтэй байдаг гэжээ. Сонсголтой ба сонсголын бэрхшээлтэй иргэдийн ихэнх нь төр засгаас сонсголын бэрхшээлтэй иргэдэд тусалж чадна хэмээн итгэж явдаг ажээ. Сонсголтой ба сонсголын бэрхшээлтэй иргэдийн үзэж буйгаар тэдэнд нэн тэргүүнд сурч хбгжих боломж нөхцөл, тайван түгшүүргүй амьдрал, хoдoлмoр эрхлэлт хамгийн хэрэгтэй байна.
Судалгааны үр дүнгээс дохионы хэлний анхан шатны сургалтыг насны онцлог, байршил, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тогтмол явуулж байх, сургалтаар олж авсан мэдлэгээ амьдралд хэрэглэх боломж, нөхцөл буй эсэхэд анхаарч давтан сургалтад хамруулах, телевиз болон олон нийтийн мэдээлэх хэрэгслээр мэдээллийг дохионы хэлээр явуулах, олон нийтэд ойлголт, мэдлэг олгох сургалтуудыг явуулах хэрэгтэй гэсэн санлыг тавьж байна. Түүнчлэн, сонсголын бэрхшээлтэй иргэдэд сурч хөдөлмөрлөх орчинг бүрдүүлэх, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах, сонсголын бэрхшээлтэй иргэдийн оршин суугаа дүүрэг, ажил амьдралын орчинг тайван, аюулгүй байлгах нөхцөл боломжоор хангах, сонсголын бэрхшээлтэй иргэдэд хандсан нэгдсэн бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд энэ чиглэлээр хийгдэж байгаа санаачлагуудыг дэмжих, хамтран ажиллахыг тoр, олон нийт болон боловсролын байгууллагуудыг уриалах ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм.