Байгууллагын удирдлагын мэдээллийн системийг боловсронгуй болгох асуудал
Main Article Content
Abstract
Өнөөдөр байгууллага хир зэрэг үр ашигтай ажиллах нь менежерийн мэдлэг чадвар, ажлын туршлага, арга барил, удирдан манлайлж, зохион байгуулах авъяас чадвар, үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг нэвтрүүлэх, оновчтой шийдвэр гаргахад зүй зохистой мэдээллийн системийг ашиглахаас ихээхэн хамаарах болжээ.
Удирдлагын мэдээллийн систем бол байгууллагын дэд системүүдийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, боловсон хүчнээр хангах, манлайлах, хянах явцад удирдлагын шийдвэр гаргалтыг бодитой мэдээллээр хангах систем юм. Энэ системийн үйлчлэх хүрээг судлаачид янз бүрээр авч үздэг. Зарим судлаачид байгууллагын удирдлагын мэдээллийн системийн хүрээнд удирдлагын гурван түвшинг хамруулдаг байхад нөгөө хэсэг нь зөвхөн удирдлагын түвшинг буюу дунд түвшний менежерүүдэд зориулсан дэд системүүдийг хамруулж үздэг. Манай орны хувьд байгууллагын удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг үйл ажиллагаа, удирдлага болон стратеги гэсэн гурван түвшинд тодорхойлж авч үздэг удирдлагын философийг баримтлах нь зүйтэй юм.
Зах зээлийн харилцаанд шилжсэнээр манай төр, олон нийт, бизнесийн байгууллагууд удирдлагын мэдээллийн систем ийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч энэ чиглэлээр тодорхой алхмуудыг хийж эхэлсэн нь зохих үр дүнгээ өгч байна. Гэвч мэдээлэл нь тухайн цаг хугацаа, орон зайндаа бодитой байдаг тул мэдээллийг цуглуулах, нэгтгэх, бол овсруулах, дүн шинжилгээ хийх, түүний дагуу зохицуулалт хийх, үр дүнг шалгах үйл ажиллагаа зарим байг ууллагын удирдлагын хүрээнд хангалттай хэрэгжихгүй байна.