Ерөнхий боловсролын сургуулиудын мэдээлэл харилцаа холбооны технологийн өнөөгийн байдал

Main Article Content

Д. Чимгээ

Abstract





Боловсролын салбарт мэдээлэл харилцаа холбооны технологи (МХХТ) нэвтэрснээр дэлхийн улс орнуудын боловсролын тогтолцоонд ихээхэн өөрчлөлтүүд гарч сургалтын шинэ тогцолцоо бүрэлдэж байна. Үүнтэй уялдан сургуулиудын хэв шинж, багшийн үүрэг ч ихээхэн өөрчлөгдөж байна. Багш төвт сургалтаас сурагчдын бие даан суралцах болон идэвх, чармайлтыг нь өрнүүлэх,бүтээлчээр сэтгэх, шинийг санаачлах үйл ажиллагааг нь дэмжсэн оюутан төвт сургалт руу шилжиж байна. Боловсролын салбарыг хөгжүүлэхэд мэдээллийн технологийн гүйцэтгэх үүрэг, түүний үр нөлөөг нааштай болгож, нэмэгдүүлэх явдал бидний тулгамдсан асуудлын нэг болов. Монгол Улсын Засгийн газар боловсролын бүх түвшинд багшлах, суралцах үйл ажиллагаанд МХХТ-ийг нэвтрүүлэх нь сургалтын чанарыг сайжруулах нэг үндсэн арга гэж үзэж үүнийг бодлогын баримт бичгүүд тухайлбал, Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, “Цахим монгол” хөтөлбөр зэрэгт тусгасан билээ. Хэдийгээр компьютерийн техник өдрөөс өдөрт боловсронгуй болж байгаа ч энэ нь сургалтын чанарыг дээшлүүлэх асуудлыг шийдэж чадахгүй байна. Өнөөдөр бидний өмнө тавигдаж буй гол зорилт бол байгаа техник хэрэгслийг түшиглэн сургалтын чанарыг дээшлүүлэх явдал юм. Үүнтэй холбоотой гарч буй асуудлын нэг нь ихэнх багш нарын мэдээллийн технологийн талаарх зайлшгүй шаардлагатай мэдлэг, мэргэжил хангалтгүй, энэ нь байгаа техник хэрэгслийг үр ашигтай ашиглахад саад бэрхшээл болдог явдал юм. МХХТ-ийг сургалтанд үр өгөөжтэй нэвтрүүлэхэд саад болж буй өөр нэг хүчин зүйлийг сургалтын чанартай программууд хангалтгүй байгаатай холбож үзсэн.





Article Details

Section
Article
Author Biography

Д. Чимгээ

Доктор, Профессор, Эдийн засгийн мэдээлэл-Загварчлалын тэнхим,Эдийн Засгийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль