Судалгааны мэдээлэл боловсруулах арга зүйн асуудалд
Main Article Content
Abstract
Манай улсын эрдэм шинжилгээ, судалгааны төв, хүрээлэн, институт, бизнес эрхэлж буй пүүс, компани болон төр, олон нийтийн байгууллага, бие даасан эрдэмтэн судлаачид улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн судалгаа, шинжилгээ хийдэг.
Улс үндэстний хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд улам нарийн төвөгтэй болж байгаа өнөө үед нэг талаас судалгаа, шинжилгээний ажлын ач холбогдол өндөрсөж, хамрах хүрээ нь ч өргөжиж байхад нөгөө талаас уг ажил нь судлаачдын зүгээс өндөр мэдлэг, чадвар, хүч чармайлтыг шаардсан нарийн ажил болон өөрчлөгдөж байна. Практикаас харахад манай судлаач, шинжээчид судалгааныхаа мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийхдээ ихээхэн цаг хугацаа зарцуулж байгаа нь ажиглагддаг. Иймээс энэ байдалд дүгнэлт хийж судалгааны мэдээллийг богино хугацаанд үр дүнтэй боловсруулах нэгэн арга замын талаар уншигч олондоо oгүүлж саналаа хуваалцахыг судлаач зорьжээ.