Монгол Улсын хөдөө орон нутгийн хүн амын цөөрөлт

Main Article Content

Ц. Болормаа

Abstract





Хүн амын цөөрөлт буюу “Depopulation” бол тухайн өгөгдсөн газар нутаг дахь хүн амын тоо хэмжээ абсолют тоон утгаараа буурч, улмаар хүн амын нягтшил улам бүр сийрэгжих үзэгдэл юм. Энэхүү ажлаараа Монгол Улсын хүн амын байршилт, тархалт, түүний өөрчлөлтийг сумын түвшинд тооцон, шилжих хөдөлгөөнөөс шалтгаалсан хүн амын цөөрөлт байгаа эсэх талаар тодорхойлохыг зорьсон. Монгол Улсын хүн амын суурьшилд сүүлийн 10 жилд том өөрчлөлт гарчээ. Хэт цөөн хүн амтай суурьшил олширч, энэ нь тухайн газар нутгийн хөгжлийн давуу тал, гарцыг хумисан нөхцөлийг бий болгож байна.


Аливаа улс орны хувьд суурьшлын өөрчлөлт шилжих хөдөлгөөн, хүн амын тоо хэмжээний өөрчлөлтөөс илүүтэйгээр газар нутгийн дахин хуваарилалт, засаг, захиргааны нэгжийн дахин хуваарилалт зэргээс шалтгаалдаг. Гэтэл манай улсад энэ талын нөлөөлөл байхгүй, суурьшлын өөрчлөлтийн цор ганц шалтгаан хүн амын хөдөө-хот шилжих хөдөлгөөнөөс шалтгаалсан хүн амын өсөлт, өөрчлөлт болж байна. Судалгаанаас Монгол Улсын засаг захиргааны хуваарилалт хэр оновчтой, хөгжлөө дэмжсэн эсэхэд хариулт өгөхөд хүндрэлтэй байна. Аймаг, хот, сум/дүүрэг, баг/хороо гэсэн засаг захиргааны энэхүү нэгж бүрийг хамгийн оновчтойгоор хүн амын тооноос хамааруулан зөв тодорхойлох асуудал чухал байна.





Article Details

Section
Article
Author Biography

Ц. Болормаа

Ph.D, Хүн ам зүйн профессор. Хүн Амын Сургалт Судалгааны Төв, Шинжлэх Ухааны Сургууль, Монгол Улсын Их Сургууль