Vol. 22 No. 541 (2020): Philosophy and Religious Studies
Философи, шашин судлал сэтгүүл энэ дугаартаа "Монгол судлал дахь шашин судлалын асуудлууд" сэдвийг онцоллоо. Шашин судлалын салбарын судалгааг ахиулах, судлаачдыг нэгтгэх, шашин судлалын сургалтын хөтөлбөрийн агуулгыг баяжуулах зорилгоор монголчуудын шашин шүтлэгийн түүх, өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаарх сэдвүүдийг хөндсөн “Монгол судлал дахь шашин судлалын асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Философи, шашин судлалын тэнхимээс санаачлан БСШУСЯ, ШУТС, МСХ-тэй хамтран 2019 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Тус хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНГУ, БНУнгарУ зэрэг 5 орны 34 судлаачийн 27 судалгааны ажлын үр дүнг хэлэлцсэнээс сэтгүүлийн шаардлагыг хангасан илтгэлүүдийг тусгай дугаар болгон уншигч Танд өргөн барьж байна.