ТЕГ-ЫН ТУСГАЙ АРХИВД ХАДГАЛАГДАЖ БУЙ МОНГОЛЫН ШАШИН, СҮМ ХИЙДИЙН ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ БАРИМТЫН ТУХАЙ
DOI:
https://doi.org/10.22353/prs20201.19Abstract
Товч утга: ТЕГ-ын Тусгай архивд 1930-аад онд нам, төрөөс шашны талаар явуулсан бодлого, үйл ажиллагаа, сүм хийдийн жас, аж ахуйд холбогдох баримт /767 сүм хийдийн 5953 тооны барилга гэх мэт/ болон 1944 онд нээгдсэн Гандан хийдийн үйл ажиллагаанд холбогдох баримтууд хадгалагдаж байна. Тухайлбал: ДЯЯ-наас шашин, сүм хийдийн талаар явуулж буй ажлын тухай маршал Х.Чойбалсан болон нам, төрийн дээд байгууллагад явуулсан илтгэл мэдээ, Гандан хийдийн хурал номын үйл ажиллагааны тухай, лам нарын бүрэлдэхүүн, хөрөнгө чинээ, жасын аж ахуйн орлого, зарлага, сүсэгтэн олон ба дотоод, гадаадын бусад хүрээ, хийдүүдтэй харилцах харилцааг тодорхойлсон баримтууд нэлээдгүй байна. БНМАУ-ын СнЗ-ийн шийдвэрээр 1934 онд хүрээ, хийдийн дэргэд Засгийн газрын тусгай төлөөлөгч суулгах болж үүнээс 3 жилийн дараа 1937 оны 5 дугаар сард СнЗ-ийн
10 дугаар хурлын тогтоолоор хүрээ, хийдийн дэргэдэх Засгийн газрын төлөөлөгчдийг Дотоод явдлын яамны харьяанд шилжүүлж, тус яамны харьяанд Шашны хэрэг эрхлэх газрыг /ШХЭГ/ байгуулсан. ТЕГ-ын Тусгай архиваас монголын шашин, сүм хийдийн түүхэнд холбогдох баримтуудыг /ШХЭГ-ийн үйл ажиллагаанд холбогдох баримтууд болон бусад/ судалгааны эргэлтэд оруулах тал дээр анхаарч, хэд хэдэн эмхэтгэлийг нийтийн хүртээл болгоод байна. Үүнд: Б.Эрдэнэбилэг “Монголын сүм хийдийн түүхээс” УБ;2012 он, /нэмж эмхэтгэсэн 2 дахь хэвлэлийг 2014 онд сүм хийдийн байршлын зургаар баяжуулж хэвлэсэн/, Д.Буджав “Боржигин Сэцэн вангийн хошууны сүм хийдийн баримтууд” УБ;2019 он, Д.Буджав “Төв аймгийн сүм хийд, лам нарын бүртгэл” УБ;2019 он болно. Цаашид 1931 оны засаг захиргааны зохион байгуулалтаар байгуулагдсан 13 аймгийн сүм хийдийн түүх, лам нарын бүртгэлийг цувралаар эмхэтгэн гаргахаар ажиллаж байна.