Archives
-
Philosophy and Religious Studies
Vol. 25 No. 580 (2023)2023 оны дугаарт бид Философийн 10, шашин судлалын 4 өгүүлэл болон философийн мэргэжлийн 2 орчуулгыг МУИС-ийн мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд тавигдах шалгуур, шаардлагын дагуу хүлээн авч, шалгаруулан нийтэллээ.
МУИС стратеги төлөвлөгөөний зорилтуудтайгаа уялдуулан судалгааны ажлынхаа чанар, үр дүнг улам сайжруулах ажлын хүрээнд мэргэжлийн сэтгүүлүүдээ онлайн болгож, Open Journal System (OJS)-д шилжсэнээр өгүүллүүд албан ёсны DOI дугаартай болсон. Ингэснээр манай судлаач багш нарын бүтээл олон нийтэд (олон улсад) хүртээмжтэй, эшлэгдэх боломжтой болж байна.
Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой.
РЕДАКЦИЙН ЗӨВЛӨЛ
-
Philosophy and Religious Studies
Vol. 24 No. 568 (2022)“Философи, шашин судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2022 оны дугаар Та бүхний өмнө очиж байна. Энэ удаагийн дугаарт багш, судлаач, ахисан түвшний суралцагчдын бичсэн өгүүллүүдийг философи ба шашин судлал гэсэн хоёр салбарт бүлэглэн оруулав.
Тус дугаараар докторант С.Бүжинлхам, магистр О.Болор-Эрдэнэ нарын орчуулгыг та бүхэнд хүргэж байна.
-
Philosophy and Religious Studies
Vol. 23 No. 551 (2021)“Философи, шашин судлал” сэтгүүл 2021 оны тусгай дугаараа уншигч, бичигч Танаа өргөн барьж байна. Бид ШУТС-ийн санхүүжилттэй гадаадтай хамтарсан “Нийгмийн ухаан: орчин үеийн техноугшилт иргэншлийн сорилтууд /Социальное знание: вызовы современной техногенной цивилизации” төслийн хүрээнд хийгдсэн 90-ээд оноос хойш Монголын нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарууд дахь онолын судалгааны үр дүнгийн тухай өгүүллүүдийг эмхэтгэн сэтгүүлийнхээ энэ дугаарт нийтлүүлж байна.
-
Philosophy and Religious Studies
Vol. 22 No. 541 (2020)Философи, шашин судлал сэтгүүл энэ дугаартаа "Монгол судлал дахь шашин судлалын асуудлууд" сэдвийг онцоллоо. Шашин судлалын салбарын судалгааг ахиулах, судлаачдыг нэгтгэх, шашин судлалын сургалтын хөтөлбөрийн агуулгыг баяжуулах зорилгоор монголчуудын шашин шүтлэгийн түүх, өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаарх сэдвүүдийг хөндсөн “Монгол судлал дахь шашин судлалын асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Философи, шашин судлалын тэнхимээс санаачлан БСШУСЯ, ШУТС, МСХ-тэй хамтран 2019 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Тус хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНГУ, БНУнгарУ зэрэг 5 орны 34 судлаачийн 27 судалгааны ажлын үр дүнг хэлэлцсэнээс сэтгүүлийн шаардлагыг хангасан илтгэлүүдийг тусгай дугаар болгон уншигч Танд өргөн барьж байна.
-
Philosophy and Religious Studies
Vol. 21 No. 516 (2019)“Философи, шашин судлал” сэтгүүл 2019 оны дугаараа өргөн барьж байна. Манай сэтгүүл уламжлал ёсоор хэвлэлтэнд ирүүлсэн бүтээлүүдийг давхар хянан тохиолдуулж 17 бичигч бүтээлээ ирүүлснээс 15 бүтээлийг нь хэвлэж байна. Ингэхдээ, бүтээлийн нэрийг А-Я үсгийн дарааллаар жагсаан гарчиглаж, хэвлэсэн болно.
-
Philosophy and Religious Studies
Vol. 20 No. 498 (2018)“Философи, шашин судлал” сэтгүүлийн 2018 оны дугаар уншигч, судлагч Таны гарт очиж байна. Энэ удаагийн дугаарт орчин үед идэвхтэй яригдаж байгаа сэдвүүд болох хиймэл оюун ухаан, дэлхийн шашин шүтлэгийн нөхцөл байдал, шашны шинэ урсгалыг БНХАУ хэрхэн зохицуулж байгаа тухай болон хүрээлэн буй орчны философийн талаарх бүтээлүүд орсноороо өмнөх дугааруудаас ялгаатай боллоо. Бид сэтгүүлийнхээ 2002-2017 он хүртлэх 19 дугаар, 432 эрдэм шинжилгээний өгүүллийг http:/prslibrary.librariks.com/search –д өгүүллийн нэр, түлхүүр үг, хураангуйн хамт байршуулж “Философи, шашин судлал”-ыг сонирхогч, уншигч, судлагчдын хүртээл болголоо. Цаашид сэтгүүлийг цахимжуулах, олон нийтэд нээлттэй болгож мэргэжлийн явцуу хүрээнээс гаргахад чиглэсэн энэхүү үйл ажиллагаа эрчимжих болно.
-
Philosophy and Religious Studies
Vol. 19 No. 475 (2017)“Философи, Шашин судлал” сэтгүүлийн 2017 оны дугаарыг уншигч Таны гарт өргөн барьж байна. Манай сэтгүүл идэвхитэн бичигч нартаа сануулах, шинэхэн бичигч нарт дадуулах, шинэ бичигч нарт мэдүүлэхээр дугаар бүрийн ард сэтгүүлийнхээ бичлэгт тавигдах шаардлагыг хавсаргадаг уламжлалтай. Редакцийн зөвлөл сэтгүүлийн дугаарт ирүүлсэн өгүүллэгүүдэд хянан тохиолдуулалт хийж зохиогчид удаа дараа бүтээлээ сайжруулсан нь сэтгүүлийг чанарын шинэ төвшинд хүргэх Та бидний хамтын зорилт биелж байна гэж үзэж байна. Эл дугаарт ирсэн бүтээлүүдийг уламжлал ёсоор нэрээр нь цагаан толгойн үсгийн дарааллын дагуу жагсаан орууллаа.
-
Philosophy and Religious Studies
Vol. 18 No. 451 (2016)“Философи, Шашин судлал” сэтгүүлийн 2016 оны дугаар уншигч таны гарт хүрч байна. Сэтгүүл peer-review стандартыг мөрдөж дадаж байна. Энэ удаагийн дугаарт 15 өгүүлэл, 2 орчуулгын бүтээл ирснээс 13 эрдэм шинжилгээний өгүүлэл, 1 орчуулгын ажил хэвлэлийн шаардлага хангасан байна. Эл дугаарт ирсэн бүтээлүүдийн дарааллыг тогтоохдоо тухайн бүтээлийн сэдвийн томьёоллоор цагаан толгойн үсгийн дарааллын дагуу жагсаасан болно. Манай сэтгүүлийн редакцийн зөвлөлд Япон улсын Отани Их Сургуулийн профессорТ.Мацукава болон Унгар улсын судлаач доктор К.Телеки нар шинээр орсон болно.
-
Philosophy and Religious Studies
Vol. 17 No. 17(434) (2015)Манай энэ удаагийн дугаар МУИС-ийн судалгааг дэмжих жилийн ажлын хүрээнд “Эрдэм шинжилгээний сэтгүүлийг дэмжих санхүүжилтийн гэрээ”-ний дагуу хэвлэгдэж байгаагаараа онцлог болж байна. Манай сэтгүүлийн хойшид хэвлэгдэх дугааруудыг МУИС санхүүжүүлэхгүй бөгөөд сэтгүүл өөрөө өөрийгөө санхүүжүүлэн ажиллах шаардлага тулгарч байгааг уншигч, бичигч та бүхэнд сонордуулж байна. Сэтгүүлийн санхүүгийн бие даасан үйл ажиллагааг та бүхэн идэвх санаачилгатайгаар дэмжинэ гэж найдна. Редакцын зөвлөл сэтгүүлийн дугаарт ирүүлсэн өгүүллүүдэд хянан тохиолдуулалт хийж зохиогчид удаа дараа бүтээлээ сайжруулсан нь сэтгүүлийг чанарын шинэ төвшинд хүргэх хамтын ажиллагааны эхлэл болсон гэж үзэж байна. Эл дугаарт ирсэн бүтээлүүдийн дарааллыг тогтоохдоо тухайн бүтээлийн сэдвийн томьёоллоор цагаан толгойн үсгийн дарааллын дагуу жагсаасан болно.
-
Philosophy and Religious Studies
Vol. 16 No. 16(407) (2014)“Философи, Шашин судлал” сэтгүүл 2014 оны эхний дугаараа уншигч танаа хүргэж байна. Тус сэтгүүл ямагт шинэ судалгааны үр дүнг уншигч танаа толилуулахыг хичээж ирсэн бөгөөд манай энэ удаагийн дугаарт др.Т.Дорждагвын “Хөгжмийн философийн тухай асуудалд”, др.М.Гантуяагийн “Милиндийн асуултууд: торгоны замаар дамжсан буддын гүн ухаан”, докторант Ц.Нямсүрэнгийн “Монгол, Грек туульс дахь доод ертөнц” болон бусад эрдэм шинжилгээний өгүүллэгүүд хэвлэгдэж байна.
-
Philosophy and Religious Studies
Vol. 15 No. 15(391) (2013)“Философи, Шашин судлал” сэтгүүл 2013 оны 2 дахь дугаараа уншигч, бичигч та бүхэндээ өргөн барьж байна. Манай сэтгүүлийн дугаар Р.Дарьхүү Б.Насанбат, Себастиан Лала Б.Санжаажав, Ц.Нямсүрэн, Б.Мөнхжавхлан, Катарзина Плебанчик зэрэг бусад олон судлаачдын эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий өгүүллүүдийг уншигчиддаа хүргэж байна. Мөн тэрчлэн Шашин судлалын тэнхмийн хамт олны Оросын Шинжлэх ухааны Академийн Сибирийн салбарын Монгол судлал, Буддын судлал, Төвд судлалын Хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээний дагуу хийгдэж буй “МОНГОЛЫН АРД ТҮМНҮҮДИЙН НИЙГЭМ- СОЁЛ, УЛС ТӨРИЙН БОДИТ БАЙДАЛ: УЛАМЖЛАЛ БА ОРЧИН ҮЕ” сэдэвт судалгааны зарим үр дүнг нийтэллээ. Тус сэтгүүлийн эл дугаар Олон Улсын Төвд Судлалын Холбооны XIII их хурал МУИС дээр хуралдаж байгаа үед хэвлэгдэж байгаагаараа онцлог болно.
-
Philosophy and Religious Studies
Vol. 14 No. 14(385) (2013)Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Философи, Шашин судлал” сэтгүүлийн энэ удаагийн дугаараар философийн болон шашин судлалын салбарын эрдэм шинжилгээний 30 өгүүлэл, 3 орчуулгын ажлыг уншигч танаа толилуулж байна. Манай энэ удаагийн дугаарт философийн онол, философийн түүх, буддын гүн ухааны онол, түүх, буддын шашны шүтээн судлал, зан үйлийн чиглэлээрх өгүүллэгүүд багтаж байна. Тус сэтгүүлд судалгааны баялаг эх сурвалж, материалд шууд тулгуурласан эрдэм шинжилгээний өгүүлэлүүдээ ирүүлсэн нийт эрдэмтэн багш нартаа ажлын амжилт хүсье.
-
Philosophy and Religious Studies
Vol. 13 No. 65(371) (2012)МУИС-ийн 70 жилийн ой, НШУС-ийн 65 жилийн ойд зориулсан "Философи, шашин судлал” сэтгүүлийн ээлжит дугаарыг та бүхэнд толилуулж байна. Энэ дугаарт онцлох өгүүллээс дурдвал, зөвлөх профессор Ц.Гомбосүрэнгийн бичсэн өгүүлэлд бодомжийн логик бүтцийн тухай асуудлыг зөв шийдвэрлэж, тайлбарлах нь сургалтын практик, онолын судалгааны аль алины шаардлагын үүднээс чухал ач холбогдолтой тухай авч үзжээ. Профессор Г.Лодой, В.Павлов нар ертөнцийг үзэхүйн тухай хоорондоо ялгаатай олон тодорхойлолт байдаг ч энэ ойлголт нь ертөнцөд чиг баримжаагаа олоход туслах, өнгөрсөн, одоо ба ирээдүйд болох, болж буй, болоод өнгөрсөн үйл явдалд хандах хандлагыг боловсруулах, үнэлэх, өөрийн зан үйл, үйл ажиллагааны зорилго, түүнд хүрэх арга замыг сонгож авах боломж олгодог оюун санааны баримтлал” болох тухай өгүүлэлдээ бичсэн буй. Манай сэтгүүл 12 дахь дугаараасаа эхлэн олон улсын дугаартай боллоо.
-
Philosophy and Religious Studies
Vol. 12 No. 12(354) (2011)“Философи, шашин судлал” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт философийн түүх, философийн онол, шашин судлалын асуудлаар сургалт, судалгааны баялаг материалд тулгуурласан эрдэмтэн багш нар, докторант, магистрантуудын бичсэн сонирхолтой өгүүллүүдийг уншигч та бүхэнд толилуулж байна. Тухайлбал, гэр бүлийн асуудлыг цогц байдлаар судлах нь онолын төдийгүй практик ач холбогдолтой болох тухай профессор Д.Тунгалагийн бичсэн өгүүлэл, философийн сургалт, судалгаанд шашны асуудлыг хэрхэн судлах, шийдвэрлэх талаар профессор Ц.Гомбосүрэн, доктор Б.Дагзмаа нарын бичсэн өгүүлэл, “инь, яны” философи нь ертөнцийн юмс үзэгдлийн өөрчлөлтийн үйл явцыг тайлбарлахын зэрэгцээ хамгийн чухал нь ертөнцийн үзэгдэл үйл явцын ялгаа, олон янз байдпын дотоод нэгдэл, тэдгээрийн язгуур чанарыг олж ухаарах арга зүй болох тухай профессор Р.Дарьхүү, докторант П.Батхүү нарын бичсэн өгүүлэл, их хөлгөний гурван үндэс болсон их нигүүлсэхүй, бодь сэтгэл, зөв үзэл буюу хоосон чанарыг онох ухаан”- ы талаар дэд профессор Т.Булганы бичсэн өгүүлэл зэрэг олон бүтээлийг толилуулж байна.
-
Philosophy and Religious Studies
Vol. 11 No. 336(60) (2010)“Философи, шашин судлал” сэтгүүлийи энэхүү дугаарыг МУИС-ийн философийн салбар байгуулагдсаны 45 жилийн ойд зориулан бэлтгэн хэвлүүлэв. Тус сэтгүүл нь цаашид жилд 2 дугаар тогтмол хэвлэгдэн гарах бөгөөд философийн түүх, шашин судлал, философийн онол-аргазүйн асуудлууд, орчуулгын ном зохиол, философийн салбар ухааны чиглэлээр өргөн цар хүрээг хамарсан агуулгатай болох зорилт тавьж буй болно.
-
Philosophy and Religious Studies
Vol. 10 No. 318 (55) (2009)“Философи, шашин судлал” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт философийн түүх, хэрэглээний философи, шашин судлалын асуудлаарх өгүүллүүдийг нийтэллээ. Тухайлбал, нийгмийн гүн ухааны талаар профессор Н.Хавхын өгүүлэл, орчин үеийн өрнийн хэл шинжлэлийн философийн томоохон төлөөлөгчдийн үзэл санааг задлан шинжилсэн профессор Ц.Гомбосүрэнгийн өгүүлэл, шашны үүсэл, мөн чанарын тухай асуудлыг хүнийсгэлийн зарчмын үүднээс авч үзсэн Л.Фейербахын арга зүйн үзэл баримтлалын онцлогийн талаар профессор Г.Лодойн бичсэн өгүүлэл, Гегель болон Кантын эрх зүйн философийн асуудлаар доктор Х.Сэлэнгийн бичсэн өгүүлэл, протестант шашны үүсэл хөгжил, үзэл сургаалын тухай доктор О.Чимэгийн бичсэн өгүүлэл, Дүйра-ны үүсэл, хөгжил, зохиол бүтээлийн талаар залуу судлаач, магистр Р.Алтансүхийн өгүүлэл орсон болно.
-
Philosophy and Religious Studies
Vol. 9 No. 308(51) (2009)“Философи, шашин судлал" сэтгүүлийн энэ удаагийн дугаарт философийн түүх, философийн онол, хавсарга ёс зүй, шашин судлалын асуудлаар бичсэн өгүүллүүдийг уншигч та бүхэнд толилуулж байна. Тухайлбал, Ф.Ницшегийн хувьд хүн бол сэтгэл, ёс суртахуун хоёроор нөхцөлдөгч амьтан болохыг түүний философийн сонгодог бүтээлүүдийн агуулгаар дэлгэрэнгүй тайлбарласан профессор Ц.Гомбосүрэнгийн өгүүлэл, хүн, байгалийн харилцан холбооны асуудлыг философийн үзэл баримтлалдаа тусгайлан судлах зорилт тавьж тал бүрээс нь судлан шинжлэх оролдлого хийсэн хүмүүсийн нэг болох Л.Фейербахын үзэл баримтлалын онцлогийн талаар профессор Г.Лодойн бичсэн өгүүлэл, орчин үеийн Монголын буддын философи сэтгэлгээний хөгжилтийн асуудлаар доктор М.Гантуяагийн бичсэн өгүүлэл, эртний еврейн шашныг судлах эх сурвалжуудын тухай доктор О.Чимэгийн-бичсэн өгүүлэл, эрх чөлөөний үнэ цэнийн талаар залуу судлаач, магистрант Б.Өлзийсайханы бичсэн өгүүлэл, магистрант Г.Мягмарсүрэнгийн “Монголын шашин-төрийн түүх бичлэг дэх “Жалханз судлал”- ын асуудлаар бичсэн өгүүлэл хэвлэгдлээ.
-
Philosophy and Religious Studies
Vol. 8 No. 277 (38) (2007)“Философи, шашин судлал” сэтгүүлийн энэ дугаарыг Монгол Улсын Их Сургуулийн 65 жилийн ой болон Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн 60 жилийн ойн босгон дээр уншигч та бүхэнд өргөн барьж байгаадаа бид баяртай байна. Та манай сэтгүүлийн энэ дугаараас философийн түүх, философийн онол, ёс зүй, соёлын философи, соёл судлал, шашин судлалын чиглэлээр сургалт судалгааны ажил хийдэг олон эрдэмтэд судлаачдын нийтлүүлсэн шинэ шинэ сонирхолтой бүтээлүүдтэй танилцах болно. Мөн сэтгүүлийн энэхүү дугаарт дэлхийн болон монголын философи, шашин судлалын түүхэн уламжлал болон орчин үеийн үзэл онолоос авах гээхийн ухаанаар хандсан, уншигч олон түмэнд санаа оноо өгөхүйц залуу судлаачдын бүтээлүүд ч цөөнгүй орсон юм. Ийнхүү судлаачдын эгнээ өргөжиж байгаа нь тун сайшаалтай.
-
Philosophy and Religious Studies
Vol. 7 No. 288 (41) (2007)“Философи, шашин судлал” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт философийн түүх, философийн онол, ёс зүй, шашин судлалын асуудлаар олон өгүүллүүдийг уншигч та бүхэнд толилуулж байна. Тухайлбал, академич Г.Лувсанцэрэн “Буддын философид эрхэт тэнгэрийг няцаадаг нь” өгүүлэл, профессор Н. Хавхын эртний гүн ухаан судлалаар бичсэн “Ертөнцийн таван. махбодын тогтолцоо хийгээд таван хошуу" өгүүлэл, профессор Ц. Гомбосүрэн “Ф.Ницшегийн анхны бүтээлүүдийнх нь агуулгын зарим онцлог" өгүүлэл, профессор Г.Лодой “Оюун ухааныг шүүн шинжлэхүйн” тухай И.Кантын сургаал" өгүүлэл, дэд профессор М.Гантуяа “Буддизмын доторхи ялгарал үүссэн түүхэн учир шалтгаан” зэрэг өгүүллийг нийтэллээ.
-
Philosophy and Religious Studies
Vol. 6 No. 271 (37) (2007)Философи, шашин судлал" сэтгүүлийг энэ удаагийн дугаарт философийн түүх, нийгмийн философи, ёс зүй, шашин судлалын асуудлаар эрдэмтэн багш нар, докторантуудын бичсэн өгүүллүүдийг нийтлэж байна. Тухайлбал, профессор Н. Хавхын эртний ухаан судлалаар бичсэн өгүүллүүд, профессор Ц.Гомбосүрэнгийн бичсэн “А.Бергсоны боловсруулсан “үргэлжлэл” гэдэг философи баримтлал”, профессор Г. Лодойн бичсэн “Философийн түүх судлалын тухай Гегелийн баримтлал”, профессор Т.Дорждагва, доктор Г.Эрдэнэбаяр нарын ОХУ-ын Саратовын Их Сургуулийн эрдэмтэдтэй хамтран бичсэн өгүүлэл, дэлхийн философийн сонгодог бүтээлүүдээс орчуулсан орчуулга зэрэг бүтээлүүд байгаа болно.
-
Philosophy and Religious Studies
Vol. 5 No. 263 (34) (2006)Манай тэнхим 2005-2006 оны хичээлийн жилийг эрдмийн их бүтээлийн жил болгон ажлын төлөвлөгөөндөө тусгаж ажилласаны үр дүнд “Философи, шашин судлал” цувралаас III, 1Ү, Ү дугаарыг бэлтгэн хэвлүүлсэнээс гадна “Дэлхийн философийн өдөр”-ийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх ажпын хүрээнд бас нэг эмхэтгэлийг хэвлэн нийтэлж олны хүртээл болгож чадлаа. Мөн тэнхмийн оролцоотойгоор “Соёл судлаач багш нарын үндэсний 1Ү семинар”-ыг Монголын соёл судлалын холбооноос санаачлан 2006 оны 6 дугаар сарын 10-нд зохион байгуулж, илтгэлүүдийг эмхэтгэн уг семинарын материалыг профессор багш, суралцагчдын гар дээр хүргэсэн болно.
-
Philosophy and Religious Studies
Vol. 4 No. 253 (30) (2006)Манай дөрөв дэх сэтгүүлийн энэ дугаараас “Философийн түүх", “Шашин судлал”, "Байгаль шинжлэлийн философи", "Нийгмийн философи”, "Ёс зүй”, "Багш эрдэмтдийн бүтээлээс” зэрэг булан, тэдгээрийн агуулгыг багцалсан гарчиг дор судалгаа шинжилгээнд тулгуурласан ахмад эрдэмтэд, залуу судлаачдын нийтлүүлсэн шинэ сонирхолтой өгүүллүүдтэй танилцах болно. Мөн дэлхийн философийн өдрийг Монголд анх удаа тэмдэглэсэн тухай мэдээлэл нийтлэгдэв.
XXI зуун бол оюун ухаан, мэдээллийн эрин үе бөгөөд олон нийтийн дунд философийг түгээх замаар иргэдийн бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх нь тун чухал болж байна. Энэ талаар 1995 оны философийн тухай “Парисын тунхаглал”-д "Хүн ямар нэг философийн сургаалыг чөлөөтэй баримтлан дагах, философийн сургалт нь хэрэгжиж буй газраа өргөжиж,. эсвэл байхгүй газар шинээр бий болж байх нь зүйтэй бөгөөд оюуны соёлын охь шим болсон мэдлэг/үд, тэдгээрийг харьцуулан судлахыг дэмжих нь зүйтэй” хэмээн заасан буй. Ийм хэрэгцээ шаардлагын үүднээс философийг сонирхогч, судлагч, уншигч олон түмэн мэдлэгээ өргөжүүлэх, гүнзгийрүүлэхэд ач холбогдол бүхий өгүүлэл олширч, түүнийг туурвигчдын эгнээ өргөжинө гэдэгт итгэж байна.
-
Philosophy and Religious Studies
Vol. 3 No. 244 (244) (2005)МУИС-ийн философийн тэнхим 2005 оны 3 сарын 25-нд “Дэлхийн философийн өнөөгийн хандлага, Монголчуудын философи судалгаа” сэдэвт Монголын философичдын симпозиумыг зохион байгуулсан юм. Симпозиумд хэлэлцсэн 20 гаруй илтгэлээс хэвлэлд зориулан бэлтгэж, энэ цувралын редакцын зөвлөлд хүргүүлснийг сургуулийнхаа эрдэм шинжилгээний бичигт нэгэн дугаар болгон хэвлүүлж байна. Бид “өнөөгийн дэлхийн философи” гэдэг нэр томъёгоор XIX зууны сүүлийн хагасаас өнөөдрийг хүртэлх хугацаанд үүсэж, оршин дэлхийн философийн гол гол хандлагыг тодорхойлж буй тийм философи чиглэлүүд ба философи сургаалиудыг илэрхийлж буй юм. Орчин үеийн философи нь дан ганц өрнөдийн философи сэтгэлгээний үр дүн биш, бас бусад бүс нутгийн, тухайлбал, дорно дахины философийн чухал чухал үр шимийг шингээсэн тийм нэгэн төрөл оюуны соёл билээ. Энэ байдал манай симпозиумд тавьсан илтгэлүүдэд тусгагджээ.
-
Philosophy and Religious Studies
Vol. 2 No. 234 (2004)“Философи шашин судлал” сэтгүүлийн энэхүү дугаарт философийн онол, философийн түүх, шашин судлал, нийгмийн философи, ёс зүйн асуудлаар 2003-2004 оны хичээлийн жилд эрдэмтэн багш нар, докторантуудын бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэлүүд нийтлэгдэж байна. Манай сэтгүүлд энэ дугаараас эхлэн “Философийн шилдэг өв уламжлалаас”, “Багш эрдэмтдийн бүтээлээс”, “Оюутны эрдэм шинжилгээний бүтээл” зэрэг шинэ булан нээж байгаа юм. Цаашид тус сэтгүүлийг хичээлийн жил бүр тогтмол нэгээс хоёр дугаар гаргахаар төлөвлөж байна.
-
Philosophy and Religious Studies
Vol. 1 No. 185(12) (2002)МУИС-ийн НУФ-ийн философи ба шашин судлалын салбараас хамтран уг сэтгүүлийн анхны дугаарыг та бүхэнд хүргэж байна. Цаашид философи ба шашин судлалын салбар дагнан бие даасан эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн сэтгуүлийг тогтмол гаргаж байх зорилготой байгаа юм. Энэхүү сэтгүүлд философийн болон шашны түүх, онолын бүхий л асуудлаар өгүүллүүдийг өргөн нийтэлж байх болно. Иймд философи, шашин судлалын асуудлыг сонирхон судлагч багш , эрдэмтэд та бүхнийг сэтгүүлийн талаархи санал хүсэлтээ, мөн сургалт судалгааны өгүүллүүдээ МУИС-ийн философийн тэнхим, шашин судлалын тэнхимийн хаягаар ирүүлэхийг хүсч байна.