Archives - Page 2

  • Philosophy and Religious Studies
    Vol. 6 No. 271 (37) (2007)

    Философи, шашин судлал" сэтгүүлийг энэ удаагийн дугаарт философийн түүх, нийгмийн философи, ёс зүй, шашин судлалын асуудлаар эрдэмтэн багш нар, докторантуудын бичсэн өгүүллүүдийг нийтлэж байна. Тухайлбал, профессор Н. Хавхын эртний ухаан судлалаар бичсэн өгүүллүүд, профессор Ц.Гомбосүрэнгийн бичсэн “А.Бергсоны боловсруулсан “үргэлжлэл” гэдэг философи баримтлал”, профессор Г. Лодойн бичсэн “Философийн түүх судлалын тухай Гегелийн баримтлал”, профессор Т.Дорждагва, доктор Г.Эрдэнэбаяр нарын ОХУ-ын Саратовын Их Сургуулийн эрдэмтэдтэй хамтран бичсэн өгүүлэл, дэлхийн философийн сонгодог бүтээлүүдээс орчуулсан орчуулга зэрэг бүтээлүүд байгаа болно. 

  • Philosophy and Religious Studies
    Vol. 5 No. 263 (34) (2006)

    Манай тэнхим 2005-2006 оны хичээлийн жилийг эрдмийн их бүтээлийн жил болгон ажлын төлөвлөгөөндөө тусгаж ажилласаны үр дүнд “Философи, шашин судлал” цувралаас III, 1Ү, Ү дугаарыг бэлтгэн хэвлүүлсэнээс гадна “Дэлхийн философийн өдөр”-ийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх ажпын хүрээнд бас нэг эмхэтгэлийг хэвлэн нийтэлж олны хүртээл болгож чадлаа. Мөн тэнхмийн оролцоотойгоор “Соёл судлаач багш нарын үндэсний 1Ү семинар”-ыг Монголын соёл судлалын холбооноос санаачлан 2006 оны 6 дугаар сарын 10-нд зохион байгуулж, илтгэлүүдийг эмхэтгэн уг семинарын материалыг профессор багш, суралцагчдын гар дээр хүргэсэн болно. 

  • Philosophy and Religious Studies
    Vol. 4 No. 253 (30) (2006)

    Манай дөрөв дэх  сэтгүүлийн энэ дугаараас “Философийн түүх", “Шашин судлал”, "Байгаль шинжлэлийн философи", "Нийгмийн философи”, "Ёс зүй”, "Багш эрдэмтдийн бүтээлээс” зэрэг булан, тэдгээрийн агуулгыг багцалсан гарчиг дор судалгаа шинжилгээнд тулгуурласан ахмад эрдэмтэд, залуу судлаачдын нийтлүүлсэн шинэ сонирхолтой өгүүллүүдтэй танилцах болно. Мөн дэлхийн философийн өдрийг Монголд анх удаа тэмдэглэсэн тухай мэдээлэл нийтлэгдэв. 

    XXI зуун бол оюун ухаан, мэдээллийн эрин үе бөгөөд олон нийтийн дунд философийг түгээх замаар иргэдийн бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх нь тун чухал болж байна. Энэ талаар 1995 оны философийн тухай “Парисын тунхаглал”-д "Хүн ямар нэг философийн сургаалыг чөлөөтэй баримтлан дагах, философийн сургалт нь хэрэгжиж буй газраа өргөжиж,. эсвэл байхгүй газар шинээр бий болж байх нь зүйтэй бөгөөд оюуны соёлын охь шим болсон мэдлэг/үд, тэдгээрийг харьцуулан судлахыг дэмжих нь зүйтэй” хэмээн заасан буй. Ийм хэрэгцээ шаардлагын үүднээс философийг сонирхогч, судлагч, уншигч олон түмэн мэдлэгээ өргөжүүлэх, гүнзгийрүүлэхэд ач холбогдол бүхий өгүүлэл олширч, түүнийг туурвигчдын эгнээ өргөжинө гэдэгт итгэж байна.

     

  • Philosophy and Religious Studies
    Vol. 3 No. 244 (244) (2005)

    МУИС-ийн философийн тэнхим 2005 оны 3 сарын 25-нд “Дэлхийн философийн өнөөгийн хандлага, Монголчуудын философи судалгаа” сэдэвт Монголын философичдын симпозиумыг зохион байгуулсан юм. Симпозиумд хэлэлцсэн 20 гаруй илтгэлээс хэвлэлд зориулан бэлтгэж, энэ цувралын редакцын зөвлөлд хүргүүлснийг сургуулийнхаа эрдэм шинжилгээний бичигт нэгэн дугаар болгон хэвлүүлж байна. Бид “өнөөгийн дэлхийн философи” гэдэг нэр томъёгоор XIX зууны сүүлийн хагасаас өнөөдрийг хүртэлх хугацаанд үүсэж, оршин дэлхийн философийн гол гол хандлагыг тодорхойлж буй тийм философи чиглэлүүд ба философи сургаалиудыг илэрхийлж буй юм. Орчин үеийн философи нь дан ганц өрнөдийн философи сэтгэлгээний үр дүн биш, бас бусад бүс нутгийн, тухайлбал, дорно дахины философийн чухал чухал үр шимийг шингээсэн тийм нэгэн төрөл оюуны соёл билээ. Энэ байдал манай симпозиумд тавьсан илтгэлүүдэд тусгагджээ.

     

  • Philosophy and Religious Studies
    Vol. 2 No. 234 (2004)

    “Философи шашин судлал” сэтгүүлийн энэхүү дугаарт философийн онол, философийн түүх, шашин судлал, нийгмийн философи, ёс зүйн асуудлаар 2003-2004 оны хичээлийн жилд эрдэмтэн багш нар, докторантуудын бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэлүүд нийтлэгдэж байна. Манай сэтгүүлд энэ дугаараас эхлэн “Философийн шилдэг өв уламжлалаас”, “Багш эрдэмтдийн бүтээлээс”, “Оюутны эрдэм шинжилгээний бүтээл” зэрэг шинэ булан нээж байгаа юм. Цаашид тус сэтгүүлийг хичээлийн жил бүр тогтмол нэгээс хоёр дугаар гаргахаар төлөвлөж байна.

  • Philosophy and Religious Studies
    Vol. 1 No. 185(12) (2002)

    МУИС-ийн НУФ-ийн философи ба шашин судлалын салбараас хамтран уг сэтгүүлийн анхны дугаарыг та бүхэнд хүргэж байна. Цаашид философи ба шашин судлалын салбар дагнан бие даасан эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн сэтгуүлийг тогтмол гаргаж байх зорилготой байгаа юм. Энэхүү сэтгүүлд философийн болон шашны түүх, онолын бүхий л асуудлаар өгүүллүүдийг өргөн нийтэлж байх болно. Иймд философи, шашин судлалын асуудлыг сонирхон судлагч багш , эрдэмтэд та бүхнийг сэтгүүлийн талаархи санал хүсэлтээ, мөн сургалт судалгааны өгүүллүүдээ МУИС-ийн философийн тэнхим, шашин судлалын тэнхимийн хаягаар ирүүлэхийг хүсч байна.

21-26 of 26