Vol. 7 No. 288 (41) (2007): Philosophy and Religious Studies
“Философи, шашин судлал” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт философийн түүх, философийн онол, ёс зүй, шашин судлалын асуудлаар олон өгүүллүүдийг уншигч та бүхэнд толилуулж байна. Тухайлбал, академич Г.Лувсанцэрэн “Буддын философид эрхэт тэнгэрийг няцаадаг нь” өгүүлэл, профессор Н. Хавхын эртний гүн ухаан судлалаар бичсэн “Ертөнцийн таван. махбодын тогтолцоо хийгээд таван хошуу" өгүүлэл, профессор Ц. Гомбосүрэн “Ф.Ницшегийн анхны бүтээлүүдийнх нь агуулгын зарим онцлог" өгүүлэл, профессор Г.Лодой “Оюун ухааныг шүүн шинжлэхүйн” тухай И.Кантын сургаал" өгүүлэл, дэд профессор М.Гантуяа “Буддизмын доторхи ялгарал үүссэн түүхэн учир шалтгаан” зэрэг өгүүллийг нийтэллээ.