Эртний Хятадын буддын шашин ба хаант төрийн харилцаа

Authors

  • Ч.Таамаа

Keywords:

Буддын шашны арга ухаан, Хаант төр, Хаант төрийн хууль

Abstract

Манай эриний заагт хоёр Хан улсын үед Буддын шашин Хятадад анх дэлгэрч, өнө удаан хугацааны хятадын уламжлалт соёл, амьдралын ёс заншилтай зохицон Хятад үндэстэний соёлын чухал нэгэн хэсэг болон хувирсан байдаг. Эдүгээ хүртэл хятадад Буддын сургаал номлол олон мянган сүсэгтэнтэй нөлөө бүхий шашин хэвээр байна.
Хятадын Буддын шашны түүх нь өргөн цар хүрээтэй баялаг агуулгатай нягталж судлууштай асуудал ихтэй байдаг юм. Миний бодлоор буддын эрдэм ухаан, хаант төр улсын тухай хаант төрийн хуулыг судлах нь хятадын буддын шашны уламжлал болон онцлогийг ойлгож мэдэхэд чухал ач холбогдолтой, түүнчлэн өнөөгийн олон үндэстний соёлд гадаадын соёлоос суралцах, орчин үеийн буддын шашны хөгжилд судалгааны үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн болно.
Энэ өгүүлэлд буддын шашины түүхэн дэх хамгийн чухал онцлог хэрэг явдлыг нэгтгэж, зарим зарим асуудалд задлан шинжилгээ хийхийг зорив.

Downloads

Published

2024-10-31