Vol. 12 No. 12(354) (2011): Philosophy and Religious Studies
“Философи, шашин судлал” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт философийн түүх, философийн онол, шашин судлалын асуудлаар сургалт, судалгааны баялаг материалд тулгуурласан эрдэмтэн багш нар, докторант, магистрантуудын бичсэн сонирхолтой өгүүллүүдийг уншигч та бүхэнд толилуулж байна. Тухайлбал, гэр бүлийн асуудлыг цогц байдлаар судлах нь онолын төдийгүй практик ач холбогдолтой болох тухай профессор Д.Тунгалагийн бичсэн өгүүлэл, философийн сургалт, судалгаанд шашны асуудлыг хэрхэн судлах, шийдвэрлэх талаар профессор Ц.Гомбосүрэн, доктор Б.Дагзмаа нарын бичсэн өгүүлэл, “инь, яны” философи нь ертөнцийн юмс үзэгдлийн өөрчлөлтийн үйл явцыг тайлбарлахын зэрэгцээ хамгийн чухал нь ертөнцийн үзэгдэл үйл явцын ялгаа, олон янз байдпын дотоод нэгдэл, тэдгээрийн язгуур чанарыг олж ухаарах арга зүй болох тухай профессор Р.Дарьхүү, докторант П.Батхүү нарын бичсэн өгүүлэл, их хөлгөний гурван үндэс болсон их нигүүлсэхүй, бодь сэтгэл, зөв үзэл буюу хоосон чанарыг онох ухаан”- ы талаар дэд профессор Т.Булганы бичсэн өгүүлэл зэрэг олон бүтээлийг толилуулж байна.