Vol. 10 No. 318 (55) (2009): Philosophy and Religious Studies
“Философи, шашин судлал” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт философийн түүх, хэрэглээний философи, шашин судлалын асуудлаарх өгүүллүүдийг нийтэллээ. Тухайлбал, нийгмийн гүн ухааны талаар профессор Н.Хавхын өгүүлэл, орчин үеийн өрнийн хэл шинжлэлийн философийн томоохон төлөөлөгчдийн үзэл санааг задлан шинжилсэн профессор Ц.Гомбосүрэнгийн өгүүлэл, шашны үүсэл, мөн чанарын тухай асуудлыг хүнийсгэлийн зарчмын үүднээс авч үзсэн Л.Фейербахын арга зүйн үзэл баримтлалын онцлогийн талаар профессор Г.Лодойн бичсэн өгүүлэл, Гегель болон Кантын эрх зүйн философийн асуудлаар доктор Х.Сэлэнгийн бичсэн өгүүлэл, протестант шашны үүсэл хөгжил, үзэл сургаалын тухай доктор О.Чимэгийн бичсэн өгүүлэл, Дүйра-ны үүсэл, хөгжил, зохиол бүтээлийн талаар залуу судлаач, магистр Р.Алтансүхийн өгүүлэл орсон болно.