АГВААНДАНДАРЫН "ХҮНИЙ НОМЫН БАЯР ХУРИМ" ЗОХИОЛЫН ТУХАЙ
Keywords:
өөрийгөө шинжих, хатуужил, тэвчээр, атхаг, сэтгэлийн хирAbstract
Монголын сэтгэгчид буддын ёс зүйг уламжлан авч, түүнийг цаашид хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулжээ. Тухайлбал, Агваандандар /1759-1840/ 72 настайдаа "Хүний номын баяр хурим" хэмээх сургаалын зохиол туурвижээ. Энэ нь түүний учир шалтгааны ухааны бүтээлтэй салшгүй холбоотой байна. Зохиогч "Бурханы шашинд үйлдлэгэ дэмжээ болохын тулд Бодь мөрийн зэрэг, Тогмарложон, Субашид, Мүтэлпрэнва бүтээлүүдээс эш санаа авч даруйхандаа мэдэх бэрх мэдлийг өөрөө урлалгүй, ихэнхийг түүгээд бүтээв" хэмээн ямар зохиол бүтээлээс уламжлан авснаа товч тодорхойлжээ.
Монголын буддизмын ном зохиолын өв сангийн орчуулгаас олдохын хэрээр танилцаж яваа надад Агваандандарын "Хүний номын баяр хурим" хэмээх 0,8 х.х сургаалын шүлэг нь гүн утга, үзэл санаа, үндэслэл, нотолгоо, бичлэг найруулгаараа өөрийн эрхгүй бишрэл төрүүлж байлаа. Энэхүү зохиол надад ахдаж буйг мэдэрсэн атал зориг мохолгүй бичихийг оролдолхийлсэн нь алдаа мөн, бусыг мэргэн уншигч Та болгооно биз ээ.