Vol. 8 No. 277 (38) (2007): Philosophy and Religious Studies
“Философи, шашин судлал” сэтгүүлийн энэ дугаарыг Монгол Улсын Их Сургуулийн 65 жилийн ой болон Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн 60 жилийн ойн босгон дээр уншигч та бүхэнд өргөн барьж байгаадаа бид баяртай байна. Та манай сэтгүүлийн энэ дугаараас философийн түүх, философийн онол, ёс зүй, соёлын философи, соёл судлал, шашин судлалын чиглэлээр сургалт судалгааны ажил хийдэг олон эрдэмтэд судлаачдын нийтлүүлсэн шинэ шинэ сонирхолтой бүтээлүүдтэй танилцах болно. Мөн сэтгүүлийн энэхүү дугаарт дэлхийн болон монголын философи, шашин судлалын түүхэн уламжлал болон орчин үеийн үзэл онолоос авах гээхийн ухаанаар хандсан, уншигч олон түмэнд санаа оноо өгөхүйц залуу судлаачдын бүтээлүүд ч цөөнгүй орсон юм. Ийнхүү судлаачдын эгнээ өргөжиж байгаа нь тун сайшаалтай.