ХЭЛ СОЁЛЫН ЦӨМ БОЛОХ НЬ

Authors

  • Ц.Нямсүрэн

Keywords:

хэл, соёл, яриа, бичиг

Abstract

Хэл бол биологи үндэстэй соёлын үзэгдэл юм. Хүний тархи, амны хөндий, хоолойн анатоми зэрэг нь соёлын хосгүй бүтээл болох хэлийг боломжтой болгодог. Гэхдээ хэл хэдийгээр соёлын бүтээл ч гэлээ эргээд соёлын , цөм, тулгуур болдог гайхалтай тогтоц билээ. Харин хэлний энэ тогтоц бүрэн бүтэн байж л соёлын найдвартай тулгуур болно. Хэлний тухай бодохдоо ихэнх хүн түүнийг зөвхөн яриа төдийхөн болгож ойлгох хандлага бий. Гэтэл хэл нь дуу авиа, яриа, бичиг гэх мэт өөр хоорондоо холбоотой ч ялгаж ойлгохоос өөр аргагүй функци, дадал, чадвараас бүрддэг. Хэл яриа нь сэтгэлгээг илэрхийлдэг, бичиг бол яриаг тэмдэглэдэг гэж зарим судлаач үздэг ч үнэн хэрэг дээрээ яриа, бичиг хоёрын нэгдсэн тоглолт хэлний хөгжлийг хангадаг ажээ. Бичиг, яриа хоёр язгуур онцлогоо хадгалж байж, хосгүй нэгэн хэлийг хамтдаа бүрэлдүүлнэ. 

Downloads

Published

2024-09-30

Most read articles by the same author(s)