Vol. 13 No. 65(371) (2012): Philosophy and Religious Studies
МУИС-ийн 70 жилийн ой, НШУС-ийн 65 жилийн ойд зориулсан "Философи, шашин судлал” сэтгүүлийн ээлжит дугаарыг та бүхэнд толилуулж байна. Энэ дугаарт онцлох өгүүллээс дурдвал, зөвлөх профессор Ц.Гомбосүрэнгийн бичсэн өгүүлэлд бодомжийн логик бүтцийн тухай асуудлыг зөв шийдвэрлэж, тайлбарлах нь сургалтын практик, онолын судалгааны аль алины шаардлагын үүднээс чухал ач холбогдолтой тухай авч үзжээ. Профессор Г.Лодой, В.Павлов нар ертөнцийг үзэхүйн тухай хоорондоо ялгаатай олон тодорхойлолт байдаг ч энэ ойлголт нь ертөнцөд чиг баримжаагаа олоход туслах, өнгөрсөн, одоо ба ирээдүйд болох, болж буй, болоод өнгөрсөн үйл явдалд хандах хандлагыг боловсруулах, үнэлэх, өөрийн зан үйл, үйл ажиллагааны зорилго, түүнд хүрэх арга замыг сонгож авах боломж олгодог оюун санааны баримтлал” болох тухай өгүүлэлдээ бичсэн буй. Манай сэтгүүл 12 дахь дугаараасаа эхлэн олон улсын дугаартай боллоо.