КАНТТАЙ ХӨӨРӨЛДСӨН ЯРИА
Abstract
Олонх хүмүүс философийг зөвхөн сод ухаантнуудын л оролдох зүйл, зарим нь философи ямар нэгэн тодорхой шийдэлд хүргэдэггүй учраас амьдралд хэрэггүй зүйл, эсвэл их дээд сургуулиудад л үздэг залхуу хүрэм хичээлийн нэг гэх нь бий.Үнэн хэрэгтээ философи нь амьдралд хамгийн ойр дөт зүйл байж ч магадгүй юм. Учир нь хүн бүр өөрийн гэсэн философи, ертөнцийг үзэх үзэлтэй байдаг. Энэ нь бидний үйл хөдлөл, үг хэл, тэр ч бүү хэл хувь заяаг нь далдаас залж чиглүүлж байдаг ч хүмүүс тэр бүр ажигладаггүй. Философи хоосноос эхэлдэггүй ээ. Бидний эргэн тойронд болж байгаа үзэгдэл үйл явц, хүмүүс танд хандаж байгаа хандлагаас авахуулаад улс орны аж ахуй-эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал гэх мэт олон үзэгдлээс бид тухайн үндэстэн, нийтлэгүүдийн сэтгэлгээний хөгжил, цар хүрээг ч мөн эргэн тодорхойлж
болно.