Vol. 4 No. 253 (30) (2006): Philosophy and Religious Studies
Манай дөрөв дэх сэтгүүлийн энэ дугаараас “Философийн түүх", “Шашин судлал”, "Байгаль шинжлэлийн философи", "Нийгмийн философи”, "Ёс зүй”, "Багш эрдэмтдийн бүтээлээс” зэрэг булан, тэдгээрийн агуулгыг багцалсан гарчиг дор судалгаа шинжилгээнд тулгуурласан ахмад эрдэмтэд, залуу судлаачдын нийтлүүлсэн шинэ сонирхолтой өгүүллүүдтэй танилцах болно. Мөн дэлхийн философийн өдрийг Монголд анх удаа тэмдэглэсэн тухай мэдээлэл нийтлэгдэв.
XXI зуун бол оюун ухаан, мэдээллийн эрин үе бөгөөд олон нийтийн дунд философийг түгээх замаар иргэдийн бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх нь тун чухал болж байна. Энэ талаар 1995 оны философийн тухай “Парисын тунхаглал”-д "Хүн ямар нэг философийн сургаалыг чөлөөтэй баримтлан дагах, философийн сургалт нь хэрэгжиж буй газраа өргөжиж,. эсвэл байхгүй газар шинээр бий болж байх нь зүйтэй бөгөөд оюуны соёлын охь шим болсон мэдлэг/үд, тэдгээрийг харьцуулан судлахыг дэмжих нь зүйтэй” хэмээн заасан буй. Ийм хэрэгцээ шаардлагын үүднээс философийг сонирхогч, судлагч, уншигч олон түмэн мэдлэгээ өргөжүүлэх, гүнзгийрүүлэхэд ач холбогдол бүхий өгүүлэл олширч, түүнийг туурвигчдын эгнээ өргөжинө гэдэгт итгэж байна.