ПЛАТО: АГУЙН ЁГТЛОЛ
Abstract
Товч утга: Энэ бол өрнийн философи дахь хамгийн агуу ёгтлол гэдэгтэй би санал нийлдэг. Агуу ёгтлол маань Платоны Бүгд Найрамдах Улс зохиолын Долоодугаар дэвтрийн 514а-518с хэсэгт бий. Уг зохиолд багтдагаас нь тэр үү эсвэл улс орныг удирдахтай холбогдох тайлбараас нь болоод тэр үү үүнийг улстөртэй ихээхэн холбодог ч танин мэдэхүй , ёс зүйтэй холбогдох тайлал нь хамгаас агуу мэт. Эл ёгтлол гижнээсээ чөлөөлөгдсөн хоригдлоор танин мэдэхүйн баатрыг бэлэгдэж, танин мэдэхүй ямар хэцүү, адармаатай, зовлонтой байдгийг дүрслэн үзүүлсэн билээ. Эх зохиолтойгоо танилцсаны дараа энэ талаар арай дэлгэрэнгүй ярилцъя.