Vol. 9 No. 308(51) (2009): Philosophy and Religious Studies
“Философи, шашин судлал" сэтгүүлийн энэ удаагийн дугаарт философийн түүх, философийн онол, хавсарга ёс зүй, шашин судлалын асуудлаар бичсэн өгүүллүүдийг уншигч та бүхэнд толилуулж байна. Тухайлбал, Ф.Ницшегийн хувьд хүн бол сэтгэл, ёс суртахуун хоёроор нөхцөлдөгч амьтан болохыг түүний философийн сонгодог бүтээлүүдийн агуулгаар дэлгэрэнгүй тайлбарласан профессор Ц.Гомбосүрэнгийн өгүүлэл, хүн, байгалийн харилцан холбооны асуудлыг философийн үзэл баримтлалдаа тусгайлан судлах зорилт тавьж тал бүрээс нь судлан шинжлэх оролдлого хийсэн хүмүүсийн нэг болох Л.Фейербахын үзэл баримтлалын онцлогийн талаар профессор Г.Лодойн бичсэн өгүүлэл, орчин үеийн Монголын буддын философи сэтгэлгээний хөгжилтийн асуудлаар доктор М.Гантуяагийн бичсэн өгүүлэл, эртний еврейн шашныг судлах эх сурвалжуудын тухай доктор О.Чимэгийн-бичсэн өгүүлэл, эрх чөлөөний үнэ цэнийн талаар залуу судлаач, магистрант Б.Өлзийсайханы бичсэн өгүүлэл, магистрант Г.Мягмарсүрэнгийн “Монголын шашин-төрийн түүх бичлэг дэх “Жалханз судлал”- ын асуудлаар бичсэн өгүүлэл хэвлэгдлээ.