МОНГОЛЫН ТӨР ШАШНЫ ХАРИЛЦАА ХУБИЛАЙ ХААНЫ БОДЛОГО
Keywords:
Шашин төрийн ёс, Бурханы сургаал, Төвдийн буддизм, Сажа лам, Хубилай хаан, Юань гүрэн, Азийн буддизм, Очирт хөлгөн, Цагаан түүх, Чойжи-ОдсэрAbstract
Хубилай хааны үеэс Монгол орон очирт хөлгөнд орохын эх тавигдсан гэж үзэх нь буй. Монголын их гүрний доторхи нийт улс түмнийг шашин,төрийн хос бодлогоор засаглан барих бодлого энэ үест хэрэгжиж байжээ.Үүний онол, үзэл санааны үндэс нь төр, шашин хоёрын холбоонд тулгуурласан хос ёсны сургаал байлаа. Энэ нь нэг талаас хууль цааз, цэргийн биет хүч, нөгөө талаас ухаан билиг, зан суртахууны сэтгэлийн хүч хоёрыг төрийн бодлогод нэгтгэн барих ёс байв. Буддизм Монголд дэлгэрсэн нь Монгол болон Дундад Азийн орнууд, Монгол болон Энэтхэгийн харилцаа, улмаар Монгол-Төвдийн харилцааны нэгэн гол шижим болжээ.