The origin of Buddhism as a critical response to Sassatavada and Ucchedavada

Authors

  • Ж.Лхагвадэмчиг

Abstract

МЭӨ VI зууны үед Энэтхэг орноо Брахманизм болон Самана ( С: Шрамана Т: dge sbyong) хэмээх шашны гол хоёр урсгал байсан бөгөөд тэдгээрийн номлолыг авч үзэхүл Сассатавада (Т:yod par smra ba M:Буйд өгүүлэгч) эсхүл Уччедавада ( T: chad par smra ba M: Тасархайд өгүүлэгч ) хэмээх хоёр үзлийн аль нэгэнд багтаж байв. Сассатавада үзлээр бол биеэс тусдаа "мөнх, хуваагдашгүй, өөрийн эрхтэй" ( Т:rtag gcig rang dbang can) бодгалийн эзэн ( T: gang zag gi bdag) байх агаад зовлонгийн үндэс нь хүслийн таван эрдэмд (T: 'dod pa'i yon tan lnga) шунах бие хэмээн үзэж өөрийн биеийг зовоосноор зовлонгоос гэтэлнэ хэмээн үзэж байхад Уччедавада үзэл нь биеэс тусдаа бодгалийн эзэн гэж байхгүй, бие хэмээх нь хувь хүн мөн хэмээн үзэж энэ бие эвдэрсний дараа дахин төрөл гэж байхгүй тул биеийн цэнгэлийг эдлэх нь зүйтэй хэмээн үздэг байна.
Харин Бурхан багш энэхүү Сассатавада, Уччедавада хоёр үзэл болон тэдгээрт тулгуурласан өөрийн биеийг зовоох, биеийн цэнгэл эдлэх гэсэн хоёр эсрэг зам мөр аль аль нь буруу үзэл, зам мөр болохыг сурган шүтэн барилдлагын үзэл ( П: патиччасамуппада Т: rten 'brel 'byung ba) болон үүнд суурилсан дундаж замыг (П:тажжхима патипада Т: dbu ma'i lam ) номносон нь дээрхи үзэл, зам мөрүүдээс үлэмж ялгамжаатай бөгөөд бодийн хутгийг олоход чухам үнэн зөв үзэл, зам мөр ажгуу. 

Downloads

Published

2024-10-31