Vol. 17 No. 17(434) (2015): Philosophy and Religious Studies

					View Vol. 17 No. 17(434) (2015): Philosophy and Religious Studies

Манай энэ удаагийн дугаар МУИС-ийн судалгааг дэмжих жилийн ажлын хүрээнд “Эрдэм шинжилгээний сэтгүүлийг дэмжих санхүүжилтийн гэрээ”-ний дагуу хэвлэгдэж байгаагаараа онцлог болж байна. Манай сэтгүүлийн хойшид хэвлэгдэх дугааруудыг МУИС санхүүжүүлэхгүй бөгөөд сэтгүүл өөрөө өөрийгөө санхүүжүүлэн ажиллах шаардлага тулгарч байгааг уншигч, бичигч та бүхэнд сонордуулж байна. Сэтгүүлийн санхүүгийн бие даасан үйл ажиллагааг та бүхэн идэвх санаачилгатайгаар дэмжинэ гэж найдна. Редакцын зөвлөл сэтгүүлийн дугаарт ирүүлсэн өгүүллүүдэд хянан тохиолдуулалт хийж зохиогчид удаа дараа бүтээлээ сайжруулсан нь сэтгүүлийг чанарын шинэ төвшинд хүргэх хамтын ажиллагааны эхлэл болсон гэж үзэж байна. Эл дугаарт ирсэн бүтээлүүдийн дарааллыг тогтоохдоо тухайн бүтээлийн сэдвийн томьёоллоор цагаан толгойн үсгийн дарааллын дагуу жагсаасан болно.

Published: 2024-09-30

Full Issue

Articles