МОНГОЛ УЛС ДАХЬ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
DOI:
https://doi.org/10.22353/prs20201.3Abstract
Товч утга: 1990-ээд оноос хойш Монгол Улс дахь шашны болоод иргэдийн сүсэг бишрэлийн төлөв байдал, хандлагын талаар социологийн судалгаа цөөнгүй хийгдсэн боловч шашны байгууллагуудын төрөл хэлбэр, байршил, нягтрал, тусгай зөвшөөрлийн тухай нэгдсэн тоо, бүртгэл бүхий мэдээ, баримт өнөөг хүртэл дутмаг байна. Өөр хоорондоо ялгаатай чиг үүрэг бүхий төрийн захиргааны хэд хэдэн байгууллага шашны байгууллагуудын бүртгэл, мэдээллийг бүрдүүлж байгаа бөгөөд эдгээр нь өөр хоорондоо зөрүүтэй байх нь нийтлэг байна. Энэхүү илтгэлд шашны байгууллагуудын талаарх статистикийн болон бүртгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар Монгол Улс дахь шашны байгууллагын төрөл, хэлбэр, тархалтын дүр зургийг тодруулахыг зорив.