БУДДЫН МЭДЛЭГ, УХААНЫГ ДЭМЖИХ ЭРХ ЗҮЙН АСУУДАЛД

Authors

  • Х.Дондог

DOI:

https://doi.org/10.22353/prs20201.13

Abstract

Товч утга: Буддын шашин Хүннүгийн үеэс түүхийн явцад гурвантаа дэлгэрч, гурвантаа бүдгэрэхдээ Монголчуудын уламжлалт соёлын арвин өв сантай сүлэлдэн нутагшсан байдаг. Гаднаа ширүүн, дотроо зөөлөн монгол хүнд шим ертөнцийг аргадах, амьтай бүхнийг хайрлан нигүүлсэх сэтгэлийн боловсрол зонхилох байр суурьтай. Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламтан Буддын сургаалын агуулгыг шинжлэх ухаан, гүн ухаан, шашин хэмээн гурван хэсэгт хуваасан нь буй. Гүн ухаан хийгээд шашинтай нь харьцуулахад Буддын шинжлэх ухаан нь дэлхий нийтийн сонорт харьцангуй шинээр хүрч буй агуулга бөгөөд түүнийг “Буддын танин мэдэхүйн ухаанаар нээсэн шинжлэх ухаанч мэдлэг” хэмээн баримжаалан төсөөлж болно. Буддын сургаалыг анхлан судлах хэн бүхэнд зориулсан “Хутагтын орны дотоодын номлолоос гарсан шинжлэх ухаан болон үзэл онолын хураангуй” цувралууд хэвлэгдсэн нь байгаль хийгээд нийгмийн шинжлэх ухаануудтай ойлголцох, судалгааны объект, танин мэдэхүйн хандлага, үр дүнгээ харьцуулах, ололтуудаа харилцан нөхөх, тухайлбал, оршихуйн гол түлхүүр бологч сэтгэлийн боловсролыг шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэх өргөн боломжийг нээж байна. Буддын шашны шинжлэх ухаан нь сэтгэлийн танин мэдэхүй хийгээд сэтгэлийн менежментийн ухааныг агуулдаг нь Ганжуур, Данжуураас тодорхой харагдана. Сэтгэлийн боловсролыг шинжлэх ухааны түвшинд хүртэл эзэмшүүлэх нь хүн төрөлхтнийг дайны аюул, экологийн сүйрлээс хамгаалах, байгальтай тэнцвэрээ олох магадлалыг өсгөх болно. Монголчуудын оюун ухааны уламжлалт салбарын нэг болох Буддын шинжлэх ухааныг албан боловсролын түвшинд гарган хөгжүүлэхүйц эх сурвалж, ном зохиол, эрдэмтэн мэргэд, материаллаг бааз бүрдэж байгаа нь давуу тал болж байна. Иймд Төр, Шашны харилцааны тухай, Боловсролын тухай, Тусгай зөвшөөрлийн тухай зэрэг хууль эрх зүйн орчны холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулбал төрийн дэмжлэг авах 

Downloads

Published

2020-09-01