ЖАЙНИЗМ ДАХЬ САПТА-БХАНГИ-НАЯА ОНОЛЫН АГУУЛГЫГ НЭХЭН СУРВАЛЖЛАХ НЬ
DOI:
https://doi.org/10.22353/prs20201.18Abstract
Товч утга: Энэтхэгийн философи бодит байдлыг, түүнийг танин мэдэх асуудлыг өргөн хүрээтэй авч үзэж, тайлбарладагаараа өөрийн гэсэн онцлогтой билээ. Түүний онцлогийг шингээсэн философийн нэгэн систем болох жайнизм дахь харьцангуйн тухай онолыг энэхүү илтгэлд авч үзэж байгаа юм. Жайнизм “харьцангуй” хэмээх ойлголтыг онтологи, эпистемологийн аль аль хүрээнд хэрэглэсэн бөгөөд энэ нь тус философи чиглэлийн үзэл баримтлалын үндэс болсон байна. Энэхүү релятивист үзэл үнэний тухай асуудал, ухамсар, материйн харилцааны асуудлыг авч үзэхдээ “харьцангуй” хэмээх ойлголтыг хэрэглэсэн нь бодит байдлыг тайлбарласан өвөрмөц хандлага байсныг энд харуулахыг зорьсон болно.