Телеологи идеализм буюу үнэлэмжийн талаарх Г.Лотцегийн үзэл баримтлал

Authors

  • Б.Мөнхжавхлан
  • Б.Дагзмаа

Keywords:

үнэлэмж, телеологи, зорилго, гоо зүй, бурхан тэнгэр, бүхэллэг оюун

Abstract

Энэ өгүүлэлд Лотцегийн үнэлэмжийн онол дахь хүний мэдрэмж, гоо зүйн чадамжаар дамжин үнэлэмжийг ухамсарлах чадварыг хэрхэн тэрээр онцолсон болон үнэлэмжийн объектив шинжийг хэрхэн тодорхойлсныг авч үзэв. Г.Лотце үнэлэмжийг объектив, давтагдашгүй өвөрмөц шинжтэй, зорилготой зарчим мөн гэж үзсэнээрээ телеологи, идеалист үзэл баримтлалыг боловсруулсан. Түүний философийн гол зорилго нь хууль, баримт, үнэлэмжийн шалгуур гурвыг нэгэн цогц ойлголтоор уялдуулах явдал байв. Тэрээр үнэлэмжийн шалгуурыг таашаал, өвдөлтийн мэдрэмжээр илэрхийлсэн бөгөөд энэ бол бодитой оршдог зүйл гэж тайлбарласан байна. Түүний үзсэнээр, үнэлэмжийн уг сурвалж бол Абсолют буюу Хамгийн Дээд Сайн бөгөөд бүх бодит байдал түүн рүү чиглэдэг. Лотце, үнэлэмжийг амьд, идэвхтэй гэж ойлгож, хүнийг зөвхөн үнэлэмжийн мэдрэгч биш бас бүтээгч, хэлбэржүүлэгч гэж тодорхойлсон байдаг нь түүний боловсруулсан үнэлэмжийн тухай үзэл баримтлал хүний асуудалд төвлөрсөн телеологи философи гэдгийг харуулахыг оролдсон аж.

Downloads

Published

2026-05-01

Most read articles by the same author(s)

1 2 3 > >>