МОНГОЛЫН ХУТАГТ ХУВИЛГААДЫН ТАЛААРХ ЗАРИМ ТООН БА ЧАНАРЫН СУДАЛГААНЫ ХАРЬЦУУЛАЛТ

Authors

  • М.Гантуяа, Дарханхүү

DOI:

https://doi.org/10.22353/prs20201.15

Abstract

Товч утга: Монголд хутагт хувилгаадыг анх хэдий үеэс тодруулсан, тэр нь ямар учир шалтгаантай байсан, хорьдугаар зууны гучаад он хүртэл хичнээн хутагт хувилгаад тодорсон, түүний цаана монголчуудын сэтгэл санааны ямар хүсэл сонирхол нуугдаж байсан, энэ талаар ямар ямар судалгаа байдгийг болон сүүлийн үед тодорсон хутагт хувилгаадын талаархи тоон ба чанарын судалгаа хийхийг бид зорьсон юм. Энэхүү илтгэлдээ дараахь хоёр асуудлыг хөндөв. Нэгд, Эртний болон өнөө цагийн Монголын хутагт хувилгаадын талаархи Орос болон Хятад сурвалжийн мэдээллийг харьцуулах, Хоёрт, Монголд хутагт хувилгаад тодруулж ирсэн үйл явцыг монгол хүний сэтгэлзүйн онцлогт харгалдуулж авч үзнэ.

Downloads

Published

2020-09-01