МОНГОЛ УЛСЫН ШАШНЫ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ДҮГНЭСЭН ОЛОН УЛСЫН ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЙЛАНГ ШИНЖЛЭХ НЬ
DOI:
https://doi.org/10.22353/prs20201.1Abstract
Товч утга: Шашин бол хүн төрөлхтний нийгэм, соёл, оюун санааны амьдралд хамгийн урт хугацаанд хамт байж ирсэн үзэгдэл ба тэр хэрээрээ хамгийн түгээмэл, тодорхой асуудал байх байтал харин ч тодорхойлоход төвөгтэй, эмзэг, зарим талаар далд, олон талтай үзэгдэл болж хөгжсөн байна. Тиймээс улс бүр шашны нөхцөл байдлаа эмх цэгцтэй, гэхдээ эрх чөлөөтэй байлгахыг эрмэлзэж төр, сүм хийдийн харилцаа, шашин
шүтлэгийн эрх зүйн орчноо бүрдүүлэхэд анхаарч иржээ. Шашин шүтэх, эс шүтэх эрх бол Монгол Улсын хувьд “Онц болон дайны байдал” зарласан ч үл хөндөгддөг, хүний салшгүй эрх байдаг бөгөөд Монгол Улсад олон шашны 70 шахам урсгал, чиглэл ямар нэг хориг саадгүйгээр чөлөөтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь Монгол Улсад шашин, шүтлэг хоёр “чөлөөтэй” байгаагийн нотолгоо болно. Улс орнууд ард түмнүүдийн сүсэг бишрэлд холбогдох асуудлыг сонирхож, үзэл бодлоо илэрхийлж ирсэн онцлогтой. АНУ гадаад бодлогодоо шашны эрх чөлөөг дэмжих зарчим баримталдаг ба ингэхдээ 1998 онд Олон улсын шашны эрх чөлөөний актыг батлан мөрдөж эхэлжээ. Түүнээс хойш жил бүр дэлхийн улс орнуудын шашны нөхцөл байдлыг дүгнэсэн тайланг боловсруулж, олон нийтэд нээлттэй нийтэлж хэвшсэн бөгөөд тэдгээрийг нийтэд нь “Олон улсын шашны эрх чөлөөний тайлан” гэж албан ёсоор нэрлэдэг. Түүнчлэн АНУ-ын Төрийн департментаас Монгол Улсын шашны эрх чөлөөний тайланг тэрхүү Олон улсын шашны эрх чөлөөний тайлангийн хүрээнд боловсруулж жил
бүр олон нийтэд нээлттэй нийтэлдэг. Тус өгүүлэлд Монгол Улсад холбогдох 2015, 2016, 2017, 2018 онуудын тайлангийн агуулгыг авч үзсэн болно.