ДЭЛХИЙН ХҮН АРДЫН ШАШИН ШҮТЛЭГИЙН БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА

Authors

  • С.Янжинсүрэн

DOI:

https://doi.org/10.22353/prs20181.9

Abstract

Товч утга: Өгүүлэлд өнөөгийн дэлхийн шашин шүтлэгүүдийн төлөв байдал, ирээдүйн чиг хандлагын тухай авч үзлээ. Ингэхдээ 2010 оны буюу дэлхийн олон орны одоогоор хийгдээд байгаа хамгийн сүүлийн хүн амын болон шашин шүтлэгийн тооллогын үр дүнг эш болгов. Судалгаанаас үзвэл ирээдүйд Христосын шашин дэлхийд шүтэн бишрэгчдийн тоогоор тэргүүлдэг байсан зонхилох байр сууриа алдаж, Исламын шашин тэргүүлэхээр байна. Үүнд исламчуудын нөхөн үржихүй чухал нөлөөтэй ба ялангуяа Энэтхэг, Пакистан, Малайзын ислам шүтлэгтнүүд эрс өссөнөөр тэд дэлхийн шашин шүтлэгтнүүдийн дунд олонх болоход нөлөөлнө гэж үзэж байна. Харин бурханы шашинтны тоо буурахаар байгаа юм. Ардын шүтлэг хэмээх шинэ ойлголт шашин судлалд тогтворжих хандлагатай байна. Ард түмнүүдийн дунд үндэстний хэмжээнд шүтэгддэг, гэхдээ өдөр тутмын амьдрал, зан заншилтай холбогдсон шашнуудыг ийнхүү нэрлэж байна. Зарим судлаачид улс үндэстнүүдийн шашин шүтлэгийн олон янз байдал хоорондоо уусан нэгдсэн эсвэл холимог байдалтай байгаад дулдуйдан тухайн ард түмнийг ардын шашин шүтлэгтэй гэж үзэх нь ч байна. Энэ ангилалд үндэстний шашнуудыг оруулж байна.

Downloads

Published

2018-09-01

Most read articles by the same author(s)